Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 35

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2020/00560 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ******* ******* оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,  , , дугаар хорооны булгийн дүгээр гудамжны , одоо ******* ******* ******* айлын орон сууцны тоотод оршин суух, *******-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “******* миний бие хариуцагч *******тэй 20 оны 9 дүгээр сард танилцаад найзалж нөхөрлөөд явдаг байсан. 20 оны 9 дүгээр сард ******* нь надаас 1 ширхэг хятад мотоциклийг 350,000 төгрөгөөр үнэ тохирч аваад удалгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас авсан боловч мөнгийг нь өгөөгүй. 20 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөнгө хэрэг болоод байна. Удахгүй өгнө гэж хэлээд надаас 1,000,000 төгрөг авсан. Бас өгөөгүй. 20 онд ******* ******* ******* ******* кемп дээр ажиллаж байхдаа 0,000 төгрөг авсан боловч бас өгөөгүй. 20 онд 25 килограммын ууттай гурилыг 30,000 төгрөгөөр бодож авсан боловч мөнгийг нь өгөөгүй байгаа. 20 онд 50 литрийн А92 бензинийг 2,000 төгрөгөөр бодож авсан. Үүний үнэ болох 100,000 төгрөгийг мөн өгөөгүй байгаа. 20 онд 200,000 төгрөг зээлээч удахгүй өгнө гэхээр нь бэлнээр өгсөн. Бас 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Би нэхэмжлэл гаргахын тулд ******* аймаг болон Булган сум руу удаа дараа явсан. Үүний зардал нийт 200,000 төгрөг болсон. Иймд хариуцагч *******гээс нийт 2,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: *******ыг гэр бүлээс нь салгаад суух зориг байхгүй. ******* нь хоёр жоохон хүүхэдтэй. Миний машинд 50 литр бензин ордоггүй. Би хариуцагч *******аар нэг литр бензин ч хийлгэж үзээгүй. Миний машины банканд 35 литр бензин ордог юм шиг байна лээ. Миний машины банк байнга талаасаа дүүрэн бензинтэй явдаг. Намайг од байх үед ******* ах хүүхдүүдэд 25 килограммын уут гурил, хуучин хивс хоёр аваачиж өгсөн байсан. Би ахаас мөнгө авч байгаагүй. ******* ахын бодож байгаа шиг би өөрт нь сайн байсан бол 100,000 төгрөгөөс илүү зүйлийг авах байсан байх. ******* ах манайд ирээд хонож өнжөөд хувцасаа угаалгаад явдаг байсан. Би гэртээ ганцаараа байсан учир айх аядаад аясыг нь харж, ******* ахыг ойлгох байх гэж бодож эмэгтэй хүний ухаанаар хандаж байсан. Түүнээс биш янз бүрээр хэлж, хөөж байгаагүй. ******* ах чи ачыгаа зөөгөөд ажилдаа хэрэглэж бай гээд мотоциклийг зүгээр ав гэж хэлсэн.

Мөн нэг портер машин бас зүгээр ав гэж хэлэхээр нь би мотоциклийг нь 300,000 төгрөгөөр аваад портер машиныг нь аваагүй. ******* ах өөрийн эхнэрээсээ бүх зүйлээ нуудаг юм байна лээ. Эхнэрээсээ нууж ******* нэг хоршооллоос 1,000,000 төгрөг авч байгаа би чиний данс руу шилжүүлчихье. Би маргааш, нөгөөдрөөс орж машиндаа юм хийх гэж байгаа юм гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгсөн. Манай нөхөр тэтгэврийн зээлтэй байж байгаад нас барсан учир миний данс руу орсон мөнгө татагддаг болохоор шууд ХААН банкны карт уншуулж аваад татуургандаа тэр мөнгийг нь хийсэн. ******* ах 2, 3 хоногийн дараа ирж өөрөө 1,000,000 төгрөгөө надаас бэлэн аваад машиндаа зарцуулсан. Надад ойр зуурын юм ав гэж хэлээд 20,000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй. Төрөө ах надад анхнаасаа гэр бүл болох тухай санал тавьсан учир би нүүр өгдөггүй байсан. Төрөө ах манайд ирээд хувцасаа угаалгаад явахад нь би мотоциклийн үнэ 300,000 төгрөгийг өөрт нь өгсөн. Одоо надад Төрөө ахад өгөх ямар ч өр байхгүй. Би боломжийн амьдралтай. Хүнээс мөнгө аваад байх шаардлага байхгүй. Төрөө ах өөрөө хоёр жоохон хүүхэдтэй байж эхнэрээсээ салаад надтай сууна гэж байсан учир би өөрийгөө хамгаалахын тулд аясаар нь байдаг байсан. Миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаагүй учир би ичиж байна....Өдий насны хүн ийм хачин зүйл хийж байгаад гайхаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2020/00560 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,770,000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 /дөчин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 10,550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг, хариуцагч *******гээс гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг тус тус гаргуулан гэрч ******* ******* ******* оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т олгосугай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлбэрээр хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдах хуулийн зохицуулалт байна. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн данс руу 1,000,000 төгрөг өөрийнх нь дансруу шилжиж орж ирсэнийг үгүйсгэдэггүй. Харин хариуцагч ******* нь 1,000,000 төгрөг *******аас шилжиж ирсэн дариуд АТМ-ээс аваад буцааж өгсөн гэдэг боловч нотлосон баримт байхгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч ******* 1,000,000 төгрөгийг *******гээс буцааж аваагүй гэдгээ тайлбарлаж хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэдэг. Анхан шатны шүүх нь хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Баян төл хоршооны тодорхойлолтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнээлгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Баян төл  хоршооны тухайн 1,000,000 төгрөгийг зээлж аваад хариуцагч *******д шилжүүлсэн байдаг.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч *******ад хариуцагч *******гээс данс руу нь шилжүүлсэн 1,000,000 төгрөг, сэрхний үнэ 0,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, харин хариуцагч Ж.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “******* нь 20 оны 9 дүгээр сард намайг од байхад 25кг ууттай Алтантариа нэртэй гурил манай гэрт аваачиж өгсөн, би мөнгийг нь 2-3 хоногийн дараа бэлнээр нь өгсөн.

20 оны 10 дугаар сард БНХАУ-д үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклыг ******* ахаас 300,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлэнээр нь өгсөн. Мөн сард ******* ах над руу утасдаад эхнэрээсээ нууж байна, чиний данс руу чинь мөнгө шилжүүлээд очоод авъя гэж хэлээд 1,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд 2-3 хоногийн дараа ирээд надаас 1,000,000 төгрөг бэлнээр нь авсан. Бусад мөнгийг би аваагүй худлаа ярьж байна” гэж тайлбарласан байна.

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.Жаргалсайханд холбогдуулан хятад мотоциклын үнэ 350,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, ******* ******* кемп дээр байхад бэлэн авсан 0,000 төгрөг, гурилын үнэ 30,000 төгрөг, 1 литрийг нь 2000 төгрөгөөр тооцож 50 литр бензин авсны үнэ 100,000 төгрөг, мөнгө хэрэг болоод байна удахгүй өгнө гээд авсан 200,000 төгрөг, ******* сумаас *******ын төв ортол хөлсний унаа хөлсөлж явсан зардал 200,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Шүүх түүний нэхэмжлэлээс хятад мотоциклыг 300,000 төгрөгөөр Ж.Жаргалсайханд худалдсан болох нь, мөн Ж.Жаргалсайханд гурил өгсөн болох нь тус тус тогтоогдож байна гэж дүгнээд хариуцагчаас нийт 330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдлын зарим хэсгийг хүлээж авах боломжтой гэж дүгнэлээ.

            Тухайлбал хэргийн 5 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэгч *******ын депозит дансны хуулгаар 20 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5096055225 дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн, хэргийн 51 дүгээр хуудаст авагдсан Хаан банкны ******* салбарын захирлын албан тоотоор 5096055225 тоот дансыг хариуцагч Ж.Жаргалсайхан эзэмшдэг болох нь тогтоогдож байхад шүүх түүний нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “1,000,000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлж өгсөн” гэдгээ баримтаар нотолсон, хариуцагч нь “1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн” гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байхад шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

             Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “хариуцагч *******д 0,000 төгрөгөөр ямаа худалдан авч гаргаж өгсөн, уг ямааны үнэ 0,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хэсгийг нь хангахгүй орхилоо.

 Учир нь нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сэрх буюу ямааны үнэ 0,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлээгүй, энэ шаардлага нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул үндэслэлгүй болжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, *******ад буцаан олгох зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2020/00560 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож” гэснийг “1,330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож” гэж “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,770,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 770,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч  *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай” гэснийг  “... хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийн хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА

 

                                 ШҮҮГЧИД                                                  С.ӨМИРБЕК

                                  

                                                                                                   М.НЯМБАЯР