Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/шш2024/01613

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********,

 

Хариуцагч: ***********нарт холбогдох гэм хорын хохирол 1,717,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********,

Хариуцагч ********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********,

Иргэдийн төлөөлөгч ******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10-р сард, бүр тодруулбал орон нутгийн сонгуулийн үеэр манай хажуу талын 72 тоотод амьдардаг айл засвар хийж байна гээд лантуугаар хана нурааж, гал тогооны өрөөгөө хүүхдийн өрөө болгоно гээд хана нурааснаас миний амьдардаг 71 тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч будаг шохой нь унаж, обой цаам нь язарч сэвтсэн ба лантуугаар нурааж байх үед доргилт, өрөмний дуу чимээнээс болж артерийн даралт ихсэж даралтны эмээ ууж хүндхэн нөхцөлд байлаа. 72 тоотын засвар эхлэх үеэс СӨХ-ийн захирал ******* харж үзэж, арга хэмжээ авч өгөөч гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй юм. Сууц өмчлөгчдийн холбооны захирал ******* гар утас руу залгасан боловч занет өгөөд, ажлын утас ****** рүү залгасан боловч хариу өгөөгүй. 10:20-с 16:10 хүртэл 2021 оны 03 дугаар сарын 05-нд******* руу утасдаж 79 тоот хана хураагаад байгааг мэдэгдэхэд хэсгийн ахлагч *********** нар 79 тоотын хүмүүстэй уулзаж зохих ёсны анхааруулга, шаардлага тавьчихаад, манайд орж ирээд, хана нураалтаас бүх өрөөнүүд ямар байдалтай сэвтсэнийг гар утсаараа зургийг нь авсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09:40 минутаас 79 тоот дахиад л хана нурааснаас болж, 72 тоотын засвараас болсон, 79 тоотын засвараас болж бүх өрөөнүүдэд ан ць гарч будаг шохой нь холцорч обой нь язарч нэмэгдсэнийг дурдах нь зөв болов уу. 2021 оны 03 дугаар сарын 09-нд 70353511 дугаар руу утасдаж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч*******гэдэг хүний утасны дугаарыг авсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт улсын байцаагч ******, 20 дугаар байрны хэсгийн ахлагч ******* нар манайд орж ирээд 72, 79 тоотынхон засвар хийхдээ хана нурааснаас болж манай бүх өрөөнүүд ямар болсныг хараад явсныхаа дараа улсын байцаагч ****** хэсгийн ахлагч ******** нар 79 тоотод амьдардаг хүмүүстэй уулзаж, 71 тоотод амьдардаг хүн гомдол гаргасан. Энэ гомдлыг барагдуулахгүй бол танайхыг 3 сая төгрөгөөр торгоно гэж улсын байцаагч ********хэлсэн гэсэн. Маргааш өдөр нь хүн хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлготол *******ын эхнэр ******* зогсож байсан. Би танайд оръё, таныг загнасан нь миний буруу, хоёулаа эвлэрье гэхээр нь оруулахгүй гэсэн ч би зүрхний хагалгаанд орно гээд, хаалганы босго даваад зогссон. Би танд 200,000 төгрөг өгье гэхээр нь авахгүй гэсэн. Тэр мөнгөө үүдний өрөөний сандал дээр тавьчихаад гарсан... Буулт хийж, мөнгө өгч байгаа дүр эсгэж, 3 сая төгрөгөөр торгуулахгүйн тулд л мөнгө өгсөн юм билээ. Шууд л улсын байцаагч Азхүүгийн гар утас руу залгаж,******** 200,000 төгрөг сандал дээр тавьчихаад гарлаа гэдгийг хэлсэн. Улсын байцаагч ******** болж дээ гэж хэлж байсан. *******-ны захирал ****** 2021 оны 03 дугаар сарын 09-ний №119 тоотоор Орхон аймгийн захирагчийн албанд, 2021 оны 03 дугаар сарын 09-ний №120 тоотоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан албан бичиг явуулсан байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны захирал ******* манайд орж ирээд бүх өрөөнүүдийг ямар болсон талаар бодит байдлыг гар утсаараа зургийг нь авсан ба зургийг нь угаагаад Мэргэжлийн хяналтын га**************орж ирээд танайхыг засвар хийх үед чинь мөнгө өгнө гээд гарсан. Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоочихсон гэрээс гарч явах ямар ч боломжгүй байсаар өдий хүрлээ. Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хариуцсан эмэгтэйд өргөдлөө өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 07 минутын үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ****** миний утас руу залгаж ярьсан. Ярихдаа энэ өргөдлийнхөө толгойг солиод Орхон аймгийн сум дундын шүүхэд өргөдлөө бичээрэй гэжээ.

Мөн 200,000 төгрөг нь засвар хийхэд хүрэлцэхгүй байна гэдгийг бичээрэй гэж хэлсэн. Барилгын мэргэжилтэн улсын байцаагч ***** 200,000 төгрөг засварт хүрэлцэхгүй гэсэн болохоор нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 21 цаг 20 минутад танил эмэгтэйн хамт *******нд орж эхнэр **** нь 200,000 төгрөгөө ав гээд ширээн дээр нь тавьчихаад гарсан. ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан үатны шүүхээс бодит байдлыг харж үзэн, дүгнэлт гаргаж, миний амьдардаг 3 өрөө байранд засвар хийхэд шаардлагатай 1,717,500 төгрөг, мөн засвар хийдэг хүмүүсийн хөлс нь 1,000,000 төгрөгөөс доош байхгүй болчихсон.

6-20 байрны 72, 79 тоотод амьдардаг айлуудаас дээр дурдсан төлбөрүүдийг гаргуулж өгч, миний гомдлыг барагдуулж өгнө үү. Обой 28,000 төгрөг-39 боодол-1,092,000 төгрөг, цагаан будаг-12,000 төгрөг-18кг-216,000 төгрөг, обойн цавуу-12,000 төгрөг-5ш-60,000 төгрөг, тарган цавуу-14,000 төгрөг-1кг-14,000 төгрөг, альбастор-3,000 төгрөг-10кг-30,000 төгрөг, өнгө оруулагч-3,500 төгрөг-2кг-7,000 төгрөг, өнхрүүш-3,500 төгрөг-5ш-17,500 төгрөг, замаска-3,000 төгрөг-25кг-75,000 төгрөг, азтон-5000 төгрөг-4ш-20,000 төгрөг, имульс-35,000 төгрөг-5 лааз-175,000 төгрөг, цемент-1,000 төгрөг-5кг-5000 төгрөг, багс-1,500 төгрөг-4ш-6000 төгрөг, нийт 1,717,500 төгрөг гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10-р сард, бүр тодруулбал орон нутгийн сонгуулийн үеэр манай хажуу талын 72 тоотод амьдардаг айл засвар хийж байна гээд лантуугаар хана нурааж, гал тогооны өрөөгөө хүүхдийн өрөө болгоно гээд хана нурааснаас миний амьдардаг 71 тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч будаг шохой нь унаж, обой цаам нь язарч сэвтсэн ба лантуугаар нурааж байх үед доргилт, өрөмийн дуу чимээнээс болж артерийн даралт ихсэж даралтны эмээ ууж хүндхэн нөхцөлд байлаа. 72 тоотын засвар эхлэх үеэс СӨХ-ийн захирал *******т харж үзэж, арга хэмжээ авч өгөөч гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулсан гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй юм. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагаас 5 давхрын 79 тоот хана хураагаад эхэлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ө.Тунгалагийн гар утас руу залгасан боловч занет өгөөд, ажлын утас 70356234 рүү залгасан боловч хариу өгөөгүй. 10:20-с 16:10 хүртэл 2021 оны 03 дугаар сарын 05-нд******* руу утасдаж 79 тоот хана хураагаад байгааг мэдэгдэхэд хэсгийн ахлагч ********* нар 79 тоотын хүмүүстэй уулзаж зохих ёсны анхааруулга, шаардлага тавьчихаад, манайд орж ирээд, хана нураалтаас бүх өрөөнүүд ямар байдалтай сэвтсэнийг гар утсаараа зургийг нь авсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09:40 минутаас 79 тоот дахиад л хана нурааснаас болж, 72 тоотын засвараас болсон, 79 тоотын засвараас болж бүх өрөөнүүдэд ан цав гарч будаг шохой нь холцорч обой нь язарч нэмэгдсэнийг дурдах нь зөв болов уу. 2021 оны 03 дугаар сарын 09-нд ****** дугаар руу утасдаж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч *****гэдэг хүний утасны дугаарыг авсан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт улсын байцаагч *, 20 дугаар байрны хэсгийн ахлагч******* нар манайд орж ирээд 72, 79 тоотынхон засвар хийхдээ хана нурааснаас болж манай бүх өрөөнүүд ямар болсныг хараад явсныхаа дараа улсын байцаагч ********, хэсгийн ахлагч ******* нар 79 тоотод амьдардаг хүмүүстэй уулзаж, 71 тоотод амьдардаг хүн гомдол гаргасан. Энэ гомдлыг барагдуулахгүй бол танайхыг 3 сая төгрөгөөр торгоно гэж улсын байцаагч ****** хэлсэн гэсэн. Маргааш өдөр нь хүн хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлготол *****ын эхнэр ******* зогсож байсан. Би танайд оръё, таныг загнасан нь миний буруу, хоёулаа эвлэрье гэхээр нь оруулахгүй гэсэн ч би зүрхний хагалгаанд орно гээд, хаалганы босго даваад зогссон. Би танд 200,000 төгрөг өгье гэхээр нь авахгүй гэсэн. Тэр мөнгөө үүдний өрөөний сандал дээр тавьчихаад гарсан. Буулт хийж, мөнгө өгч байгаа дүр эсгэж, 3 сая төгрөгөөр торгуулахгүйн тулд л мөнгө өгсөн юм билээ. Шууд л улсын байцаагч *****ийн гар утас руу залгаж, ****** 200,000 төгрөг сандал дээр тавьчихаад гарлаа гэдгийг хэлсэн. Улсын байцаагч ******болж дээ гэж хэлж байсан. *****-ны захирал ***** 2021 оны 03 дугаар сарын 09-ний №119 тоотоор Орхон аймгийн захирагчийн албанд, 2021 оны 03 дугаар сарын 09-ний №120 тоотоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан албан бичиг явуулсан байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны захирал *****манайд орж ирээд бүх өрөөнүүдийг ямар болсон талаар бодит байдлыг гар утсаараа зургийг нь авсан ба зургийг нь угаагаад Мэргэжлийн хяналтын газарт албан тоот бичээд явуулна гэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны захирал *******ийг манайд байхад 79 тоотын ******** орж ирээд танайхыг засвар хийх үед чинь мөнгө өгнө гээд гарсан. Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоочихсон гэрээс гарч явах ямар ч боломжгүй байсаар өдий хүрлээ. Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хариуцсан эмэгтэйд өргөдлөө өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 07 минутын үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ******* миний утас руу залгаж ярьсан. Ярихдаа энэ өргөдлийнхөө толгойг солиод Орхон аймгийн сум дундын шүүхэд өргөдлөө бичээрэй гэсэн. Мөн 200,000 төгрөг нь засвар хийхэд хүрэлцэхгүй байна гэдгийг бичээрэй гэж хэлсэн. Барилгын мэргэжилтэн улсын байцаагч Азхүү 200,000 төгрөг засварт хүрэлцэхгүй гэсэн болохоор нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 21 цаг 20 минутад танил эмэгтэйн хамт *******нд орж эхнэр *******т нь 200,000 төгрөгөө ав гээд ширээн дээр нь тавьчихаад гарсан. ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс бодит байдлыг харж үзэн, дүгнэлт гаргаж, миний амьдардаг 3 өрөө байранд засвар хийхэд шаардлагатай 1,717,500 төгрөг, мөн засвар хийдэг хүмүүсийн хөлс нь 1,000,000 төгрөгөөс доош байхгүй болчихсон. 6-20 72, 79 тоотод амьдардаг айлуудаас дээр дурдсан төлбөрүүдийг гаргуулж өгч, гомдлыг барагдуулж өгнө үү гэсэн байна гэжээ.

 

3.Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн ********ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа . Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 6-20-р байрны 5 давхарт 79 тоотод оршин суудаг.

 

4.Нэхэмжлэгч ******* манай орцны 3 давхарт оршин суудаг. Манайх 2021 оны 3 сард байрны засвар хийсэн нь үнэн бөгөөд даацын хана нураагаагүй мөн засварын ажлыг өглөө 9 цагаас оройны 18 цагийн хооронд хийж зогсоодог байсан. Үүнийг хажуу айл болон 4 давхрын айлууд нотлоно. Байрны засварыг тав тухтай амьдрахын тулд иргэн болгон айл болгон хийдэг хийх ч эрхтэй гэж үздэг. Манайх хамгийн дээр таван давхарт байрладаг бөгөөд дээврээс их хэмжээний ус алдцаг байсан, их устай үргэлжилсэн аадар бороо орсон үед доошоо орцны ус зайлуулах дамжуулах хоолой /тус хоолой нь гэрийн хаалганы хажуу буланд доошоо нэвт гардаг/ даган 2,3 давхар хүртэл их ус буудаг байсан тохойлдол олон бий. Ингээд удаа дараа хүсэлт тавин дээврийн засвар хийгдэж байрандаа засвар хийх боломж гарсан. Байрны засвар хийхдээ даацын бус хана нурааж тохижуулсан, энэ нь тухайн гомдол гаргасан айлд нөлөөллөө гэж үзэхгүй байна. Хана нураалаа гэх гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч ирж үзээд даацын хана биш гэдгийг тогтоосон. Мөн 5 давхарт засвар хийхэд 3 давхарт нөлөөлнө гэдэгт хэнч итгэхгүй боловуу харин ч тэр айлын хана туурганд ирэх даацын ачаалал хөнгөрнө. Миний бодлоор хана туурганд цууралт гарах гэмтэх асуудал нь доод айлын хийсэн засварын байдлаас нөлөөлдөг болохоос хаа байсан дээшээгээ давхар алгасан байрлах айлаас нөлөөлөхгүй юм. Хэрвээ манай дээр айл байгаад гомдол гаргасан бол хүлээж авах боломжтой юм. Манайх энэ байр ашиглалтанд ороход л ирж орсон . Орцны айлууд бүгд л засвар хийсэн. Хишгээгийн байранд ямар хохирол учирсан юунаас болсон гэдгийг бид мэдэхгүй . Ямар ч байсан 2 жилийн өмнө хийгдсэн манай засвараас болсон гэж үзэхгүй байна. Мөн цууралтын хувьд бүх айлуүдын ханын цаас үрчийж цууралт гардаг. Энэ нь байрны ханын суултнаас биш бетон угсармал ханын завсрын заадасны засвар муугаас сийгэлт өгөх,Борооны ус орох зэрэг зүйлээс шалтгаалдаг энэ талаар аймгийн хурлын төлөөлөгчид заадасны засвар, гадна пасадны засвар хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд энэ шийдэгдвэл ханын цаасны үрчийлт ханын обой үрчийх цууралтын асуудал шийдэгдэх байх.

 

Иргэн ******** та нараас болж даралт ихэссэн гээд байхаар нь тухайн үед настай хүн эрүүл мэнддээ нэмэрлэг гэж л 200,000 мянган төгрөгийг өгсөн. Өөрийнх бичсэнээр сандал дээр орхиж гараагүй СӨХ-ийн дарга асан Тунгалагийн дэргэд гарт өгсөн.

 

Гэтэл 2022 оны 12 сард 2 жилийн дараа мөнгийг маань буцаан өгч энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм байна. Тэр үед СӨХ-ийн дарга ******ийг өдөр бүр шахсаар байгаад Аймгийн захирагчийн алба, МХГ-д албан бичиг бичүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ****** гомдлын дагуу ирж үзээд ирээд даацын хана биш байна гээд явсан боловч хойноос нь олон дахин утасдаж ямарч шалтгаангүйгээр энэ айлыг торгож өг гээд ажил хийлгэхгүй байна гэж эхнэр Эрдэнэчимэгт хэлсэн байсан.

 

Иргэн *********ийн байранд ямар хохирол учирсан юунаас болсон гэдгийг бид мэдэхгүй батлах боломжгүй. Ямар ч байсан 2 жилийн өмнө хийгдсэн манай засвараас болсон гэж үзэхгүй байна. Гэтэл жилийн дараа мөнгийг маань буцаан өгч энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм байна. Иймээс иргэн *********ийн ээлжит засварынхаа мөнгийг гаргуулах гэж 2717500 төгрөгийг нэхээд байгаа нь ор үндэсгүй зүйл гэж үзэн, шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Мөн төрийн байгуулагууд иргэний хувийн мэдээллийг Иргэн *******д гаргаж өгсөнд гомдолтой байна. Хувь хүний нууцийн тухай хууль гэж байдаг энэ хууль бидэнд үйлчлэхгүй юу. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *********ийн нэхэмжлэлтэй ******* болон эхнэр *****д холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шаардлага нь тодорхойгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 2020.10 сард засвар хийсэн нь үнэн, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шиг хохирол бий болоогүй. Би том өрөөнийхөө зүүн талын ханыг нураасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эвдрэл гэмтэл нь манайх хана нураасны улмаас ийм байдалтай болсон гэдгийг яаж, хэрхэн нотлоод байгаа нь тодорхойгүй. Хэрвээ манайхыг хана нураахад яг тэр мөчид эвдрэл үүссэн гэж үзээд байгаа юм бол засварын үед нэг ч удаа орж ирж байгаагүй, мөртлөө хэзээ хойно 2 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй юм. Нэг доор нэг орцонд амьдардаг хөршүүд байж тухайн үедээ манайд орж ирээд таниайхыг шүүхэд өгнө, ийм засварын зардал гарах магадлалтай гэх мэтээр ердөө ч хэлж байгаагүй.

 

Банны өрөөний халцарсан шаралсан зүйлс нь яахаараа манайхаас хамааралтай болчихдог юм бол... би гайхаад байна. Өөрсдөө дээд айлаас нь ус гоожоод шаралсан гэж манай эхнэрт хэлсэн байсан. Манайхыг засвар хийхээс өмнө ийм байсан ч юмуу гэдгийг мэдэхгүй. Замаск нь нурсан байдлыг нь харахад эртнийх байх бөгөөд олон жил өнгөрч элэгдэл гардаг шүү дээ. Манай орцны бүх айлууд хана нураасан бөгөөд хамгийн сүүлд манайх л үлдсэн байх. Нэхэмжлэгчийн бичээд шаардаад байгаа нь шаардлага нь манай засварын улмаас яг ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Мөн орцны 5 давхарын 79 тоот айл нь 2021.03 сард хана бас нураахад яг юу нь эвдэрч хохирол учруулсан нь бас эргэлзээтэй байна. Хариуцагчаар манайхыг болон 79 тоот айлын *********ыг ямар хууль зүйн үндэслэлээр ямар нотлох баримтанд үндэслэж хохирол төлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаэ талийгаач ээжийг минь дурьдах ямар шаардлага байсан юм бол доо... энэ шаардлагад нь огт хамааралгүй хүн байх юм. Талийгаач ээж минь энэ эгчид тариэ хийж өгч туслаж л байсан байх даа. Би талийгаач ээжийг минь хүртэл бичсэнд гомдолтой байна.

 

Барилгын засвар хийхэд 1.717.500 төгрөг, засварчны ажлын хөлсөнд 1 сая төгрөг гээд байгаа нь манайх болон 79 тоот айлын аль алинаас нь хана нурааснаас хамаарч хохирол бий болсон гэдгийг нотлох боломжгүй юм. Энэ 2 айлаас л энэ мөнгийг гаргуулж засвар хийнэ гэсэн санаатай байх шиг байна. Дээд айлаас ус алдаж банны өрөөний тааз нь хэсэг шаралж, түүний улмаас замаск нь хуурсан нь тодорхой байхад тэр айлаасаа тухайн үедээ зохих байгууллагад нь хандаж байгаагүй атлаа өнөөдөр манайхыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаэрдлагаа ойлгомжтой, тодорхой, хуулинд нийцсэн нотлох баримтын хүрээнд бусдаас хохиролоо шаардах нь зүйтэй боловчиг нэхэмжлэгч *********ийн хувьд энэ шаардлага нь дээрх байдалд нийцэхгүй байх бөгөөд хариуцагч гэх би энэ нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх засвар хийсний улмаас ийм эвдрэл, гэмтэл гарсан гэдгийг нотлож чадахгүй, боломжгүй болно. Ер нь энэ шаардлагад нь дурьдсан зүйлс нь үндэслэлгүй байна.

 

Миний эхнэр болон талийгаач ээж, миний регистрийн дугаарыг хууль бусаар олж авсан нь бусдын хувийн байдалд халдсан явдал байх ба үүнд нь гомдолтой байна.

 

Иймд*******йн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үнэдэслэлгүй, тодорхойгүй, нэхэмжпэлийн шаардлага байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:********гуай хадам ээжийг яриад байна, хадам ээж маань 2020 өөд болсон, бие нь өвдөөд гэнэтхэн бид нар шокт орсон тэгээд яагаад энэ хүнийг оролцуулсан гэж би үзсэн бэ гэхээр би тариа тарьдаг гэж бичээгүй. Утасны дугаар бичихдээ хадам ээжийн минь дугаарыг биччихсэн байсан, тэгэхээр нь нөхөр бид 2 аягүй эмзэглэсэн яагаад гэвэл тэр дугаар аль хэдийн баригдахаа больчихсон байсан дугаарыг биччихсэн байсан. Тэгэхээр бид нарт гэнэтхэн шүүхийн юм орж ирээд ээжийн дугаар явж байхаар нь хэн ч гэсэн зарсхийсэн, тэрийг л бичсэн байх. Тэгэхээр шийддэг газруудаар нь шийдүүлж болно энэ бол угаасаа бүх юм ойлгомжтой юм чинь дахиад би нэхэмжлэлийг нь бид нар хүлээж авахгүй байгаа биш авч байгаа ирж байна. Гэхдээ үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна, буруугүй байж буруутай болоод нэхэмжлэл гарахаар л энэ мөнгийг нь төлөхгүй бол болохгүй юм байна гээд төлж болохгүй, хаа хаанаа амьдрал байгаа хэн ч гэсэн ямар ч буруугүй байж хүнд мөнгө өгөхгүй. Тэгэхээр яг шаардлагын дагуу ******* гуайн дүгнэлт гарчихсан байгаа, тэр дүгнэлтийг авч хэлэлцэж өгөөч гэж би хэлмээр байна гэжээ.

 

7.Иргэдийн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Би аль ч талд нь ормооргүй байна, би ч гэсэн адилхан амьдарч байгаа хүн. Аль, аль талыг нь буруутай гэж үзэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

8.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***** иргэний үнэмлэхийн хуулбар, ****** харилцах дансны хуулга, Орхон аймгийн захирагчийн албанд гаргасан хүсэлт, Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлт, фото зураг, *****аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/00079 дугаартай шийдвэр, ****** аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 07 сарын 23-ны өдрийн 37/6/4594 дугаартай албан бичиг, Чандмань багийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч ******** нь 2020 оны 10-р сард хажуу талын 72 тоотод амьдардаг айл засвар хийж байна гээд лантуугаар хана нурааж, гал тогооны өрөөгөө хүүхдийн өрөө болгоно гээд хана нурааснаас миний амьдардаг 71 тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч будаг шохой нь унаж, обой цаам нь язарч сэвтсэн,ийнхүү 72 болон 79 тоотын засвараас болж бүх өрөөнүүдэд ан ць гарч будаг шохой нь холцорч обой нь язарч нэмэгдсэн. Иймд миний амьдардаг 3 өрөө байранд засвар хийхэд шаардлагатай 1,717,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмлэлийнхэ шаардлагыг үндэслэж байна.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

 

4.Хариуцагч ****** манайх 2021 оны 3 сард байрны засвар хийсэн нь үнэн бөгөөд даацын хана нураагаагүй, манайх хамгийн дээр таван давхарт байрладаг бөгөөд дээврээс их хэмжээний ус алддаг байсан, ингээд удаа дараа хүсэлт тавин дээврийн засвар хийгдэж байрандаа засвар хийх боломж гарсан. Байрны засвар хийхдээ даацын бус хана нурааж тохижуулсан,энэ нь тухайн гомдол гаргасан айлд нөлөөллөө гэж үзэхгүй байна,хана нураалаа гэх гомдлыгн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч ирж үзээд даацын хана биш гэдгийг тогтоосон. Мөн 5 давхарт засвар хийхэд 3 давхарт нөлөөлнө гэдэгт хэн ч итгэхгүй, мөн цууралтын хувьд бүх айлуудын ханын цаас үрчийж цууралт гардаг, энэ нь байрны ханын суултнаас биш бетон угсармал ханын завсарын заадасны засвар муугаас сийгэлт өгөх, борооны ус орох зэрэг үйлээс шалтгаалдаг гэж тайлбарлаж байна.

 

5.Хариуцагч ******* манайх 2020 оны 10 сард засвар хийсэн нь үнэн.,гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шиг хохирол бий болоогүй, би том өрөөнийхөө зүүн талын ханыг нураасан. Хэрвээ манайхыг хана нураахад яг тэр мөчид эвдрэл үүссэн гэж үзэж байгаа бол засварын үед нэг ч удаа орж ирж байгаагүй, мөртлөө хэзээ хойно 2 жилийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Ванны өрөөний халцарсан шарласан зүйлс нь манайхаас хамааралгүй, замаск нурсан байдлыг нь харахад олон жил өнгөрсөн эртний элэгдэл байсан гэж тайлбарлаж байна.

 

6.Шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн улсын байцаагч 2023 оны 07 сарын 03-ны өдөр гаргасан дүгнэлтдээ ******** багийн 6 дугаар хорооллын 20 дугаар байрны 72 тоот айл том өрөөний үүдний хэсгийн 2 м урттай дотор тусгаарлах, даацын бус хана буулгаж том өрөөг коридортой нэгтгэн томруулсан өөр өөрчлөлт байхгүй.*******ийн 6 дугаар хорооллын 20 дугаар байрны 79 тоот айл коридороос орох хаалгыг битүүлж, өөрийн балконоор дамжиж ордог, том өрөө, унтлагын өрөөний үүдний ханыг буулгаж коридортой нэгтгэн томруулсан байна гэжээ.

 

7.Мөн*******ийн 6 дугаар хорооллын 20 дугаар байрны 71 тоот айлын байрны хана цуурсан, хагарсан, суулт өгсөн нь 72, 79 тоот байрны айлууд хана нурааж, буулгасан хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох гэсэн асуултанд*******ийн 6 дугаар хорооллын 20 дугаар байрны барилга нь онцгой хийцтэй барилга болно. Иймд 71 тоот айлын хажуугийн болон дээд давхарын айлууд хана буулгаснаар айлд ханууд цуурах бараг боломжгүй. Тухайн байрыг нарийвчлан үзээд энэ орцны дээд доод давхарын бусад айлуудаар орж үзлэг хийхэд дээд давхарын айлуудын хана нийтээрээ /2020 оноос хойш засвар хийсэн айл хүртэл/ цууралтууд үүссэн байна. Иймээс 71 тоот айлын дотор хануудад цууралт, хагарал үүссэн нь уг барилга нийтдээ хэв гажилт үүсч, даацын хийцүүд хөдөлгөөнд орсноос болсон байна. Газар дээр хийсэн үзлэгээр 71 тоот айлын ханууд цуурсан нь 72, 79 тоот айлууд ханаа буулгасантай холбоогүй гэж дүгнэж байна.*******ийн 6 дугаар хорооллын 20 дугаар байрны 72, 79 тоот айлууд хаалгаа өөрчилж, ханаа буулган орон сууцны дотор төлөвлөлтийг анхны зураг төслөөс өөрчилсөн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 заалт, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заалтыг тус тус зөрчсөн байна гэжээ.

 

8.Ийнхүү нэхэмжлэгчийн оршин суудаг ********дугаар хорооллын 20 дугаар байрны 71 тоотын өрөөнүүдийн хана таазнуудад нь цав гарч, будаг шохой нь унаж, обой цаас язарч сэвтсэн нь хажуу талын 72 тоотод оршин суудаг хариуцагч *******, 2020 оны 10-р сард байрандаа засвар хийсэн, мөн тус байрны 5 давхарын 79 тоотод оршин суух хариуцагч ******** 2021 оны 3 сард байрны засвар хийсэнтэй шалтгаант холбоогүй, хариуцагч нар гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9.Иргэдийн төлөөлөгчийн Аль, аль талыг нь буруутай гэж үзэхгүй байна гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийн хариуцагч ********* нараас гэм хорын хохирол 1,717,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ