Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/Шш2024/01617

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: **********-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох, 2,357,591 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,357,591 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,357,591 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-нд 557,591 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************ газар нь хариуцагч *******д холбогдуулан 2,357,591 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,357,591 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-нд 557,591 төгрөгийг төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ******д холбогдуулан 2,357,591 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,680 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****-ас 26,340 төгрөг, төрийн сангаас 26,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН