Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 637

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ц.Ж*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдох “шүүгчийн албан тушаалд томилохгүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр нөхөн гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие 8 шүүгчийн хамт шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэж  өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан “шүүгчийн албан тушаалд томилохгүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр нөхөн гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ. 

Нэхэмжлэлийг Ц.Ж******* өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Ц.Ж******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох Ц.Ж******* нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ж******* нь “шүүгчийн албан тушаалд томилохгүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр нөхөн гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА