| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2024/00357И |
| Дугаар | 315/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00021
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох,
“6,500,000 (Зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2021 оноос хадлангийн үйл ажиллагаа эрхэлсэн. Сүүлийн хоёр жил ******* суманд хадлан хадсан. 2023 оны намар хадлан гэж яваад танилцсан. "Надад газар байгаа, тэнд хадлан хадаж болно гээд 7-р багийн нутагт “Лагийн хоолой” гэдэг газарт 200 га газар өгье, бичиг баримт асуудалгүй, 100 га нь 5,000,000 төгрөгөөр бодож өгнө" гэсэн. Ингээд уг 200 га газар дээр хадлан хадахаар, бичиг баримтаа Сайнзаяа өөрөө зохицуулахаар тохиролцоод би 8 сарын 20-ны өдөр ээж Ичинхорлоогийнх нь 5642020237 тоот дансанд урьдчилгаа 3,000,000 төгрөг хийсэн. 8 сарын 28-ны өдөр газрын төлбөр төлөөрэй гэхээр нь өөрийнх нь 5642166743 тоот дансанд 1,500,000 төгрөг хийсэн. Ингээд 8 сарын 29-ний өдөр бууж, хадлангаа хадаж эхэлсэн. Гэтэл 9 сарын сүүлээр аймгийн Газрын албанаас шалгалт ирээд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүй хадлан хадлаа гээд хадлангаа зогсоох шаардлага тавьж манайх үйл ажиллагаагаа зогсоосон. ******* хадлан зогсоолоо гэдэг асуудлаа утсаар ярьж хэлэхэд гэрээ асуудалгүй, дарга амарчихсан байгаа, ирэхээр нь гаргаж өгнө, харин үлдэгдэл мөнгөө хий гээд байхаар нь 10 сарын 21-ний өдөр өөрийнх нь 5642166743 тоот дансанд 2,000,000 төгрөгийг хийсэн. Намайг зөвшөөрөлгүй газарт хадлан хадлаа гэж АТГ-аас шалгаж, би 2 удаа мэдүүлэг өгсөн. Сүүлд 2024 оны 7 сарын 1-ний өдөр газрын албанаас намайг 500,000 төгрөгөөр торгож, хохирол төлбөрт 6,796,875 төгрөг төлүүлэхээр шийтгэсэн. Одоо хохирол төлбөрөө төлөхийг шаардаж байгаа.
Сайнзаяа надад гэрээ бичиг баримт бэлэн байгаа гэж худал хэлснээс болж би хадлангийн үйл ажиллагаа явуулсан. Үүнээс болж ******* 6,500,000 төгрөг төлсөн, АТГ-д шалгагдаж, торгууль, нөхөн төлбөр төлөхөөр болж давхар давхар хохирсон.
Иймд хадлангийн газрын төлбөрт төлсөн 6,500,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч ад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Л.******* холбогдуулан “6,500,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч нь нэхэмжлэгч ад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 118,950 төгрөгийн тал хувь болох 59,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь буюу 39,475 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгч ад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч нь нэхэмжлэгч ад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 118,950 төгрөгийн тал хувь болох 59,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь буюу 39,475 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА