| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00890/И |
| Дугаар | 103/ШШ2024/00819 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00819
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00819 | Улаанбаатар хот |
2024 12 20 103/ШШ2024/00819
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамжны 1******* дүгээр байрны 6 давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, . . дүгээр гудамжны . тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,067,274,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,067,274,43 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №10*******0130223049*******70 тоот онлайн зээлийг *******-аас 3 сарын хугацаатай 690,000 төгрөгийг нэг сарын 3,32 хувийн хүүтэй зээлсэн. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 690,000 төгрөг, зээлийн хүүд 923,9*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26*******,318,43 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 188,000 төгрөг нийт 2,067,274,43 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХХК-иас зээл авч хугацаандаа төлөөгүй, одоо нэхэмжилж байгаа 2,067,274,43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 2,067,274,43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,067,274,43 төгрөг /хоёр сая, жаран долоон мянга, хоёр зуун далан дөрвөн мянга, дөчин гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,013 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 24,013 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ