| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01922/И |
| Дугаар | 142/шш2024/01620 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/шш2024/01620
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У***********-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********
Нэхэмжлэлийн шаардлага: 559,879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.
Хариуцагч ******** 2024 оны 12 сарын 04-ний өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.********** нь 2021 оны 06 сарын 17-ны өдөр 22-00001546 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 498,100 төгрөгийн зээлийг нэг сарын 5,9%-ийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч ******** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна гэжээ.
2.Хариуцагч ********шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүүгийн тооцоолол, ********газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн гэрчилгээ, зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 17-ны өдөр 22-00001546 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г үндэслэн хариуцагчаас 559,879 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч *********шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, 2021 оны 06 сарын 17-ны өдөр 22-00001546 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар хариуцагч ********аас 2021 оны 06 сарын 17-ны өдөр 22-00001546 дугаартай зээлийн гэрээ байгуулж 498,100 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 5,9% хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
8.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.13-д зээлдэгч нь гүйлгээ хийх тутамд гарах гүйлгээний шимтгэл, үндсэн хүү, хугацаа хожимдуулсаны шимтгэл, хугацаа хожимдуулсаны хүү гэх мэт төлбөрүүдийг үл маргах журмаар компанид төлнө, 2.14-д Зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулсаны шимтгэл, гүйлгээний шимтгэл, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заажээ.
9.Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.
10.Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч *********эс зээлийн гэрээний үүрэгт 559,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********рт олгож шийдвэрлэв.
11.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 559,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******рт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН