Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2024/01628

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***********ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***********-д холбогдох, 3,133,753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,133,753 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг 6 хувааж 2025.01.05-нд 510,000 төгрөг, 2025.02.05-нд 510,000 төгрөг, 2025.03.05-нд 510,000 төгрөг, 2025.04.05-нд 510,000 төгрөг, 2025.05.05-нд 510,000 төгрөг, 2025.06.05-нд 510,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3,133,753 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********нь хариуцагч ********** холбогдуулан 3,133,753 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025.01.05-нд 510,000 төгрөг, 2025.02.05-нд 510,000 төгрөг, 2025.03.05-нд 510,000 төгрөг, 2025.04.05-нд 510,000 төгрөг, 2025.05.05-нд 510,000 төгрөг, 2025.06.05-нд 510,000 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****** 32,550 төгрөг, төрийн сангаас 32,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН