Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,                        

улсын яллагч Ш.Насанжаргал,

шүүгдэгч, хохирогч Ц.М,                              

шүүгдэгч С.О,

шүүгдэгч С.Э, тэдний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /ҮД:1943/,

шүүгдэгч, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:          

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймаг Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багт оршин суудаг боловч одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн-32б тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт Ц.М,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав ээжийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 70 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй,  Боржигон овогт С.О,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 70 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт С.Э нарт Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй Улаанбаатар төмөр замын барилга, ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 225А тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Н.О /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709011500264 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүгдэгч Ц.М нь С.Э, С.О нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт,  

Шүүгдэгч С.Э нь Ц.М, С.О нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.О нь Ц.М, С.Э нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Мөнхнасантай маргалдан түүний толгой тус газар чулуугаар цохьж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

 

Шүүгдэгч Ц.М нь С.Э, С.О нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг, 

Шүүгдэгч С.Э нь Ц.М, С.О нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг,

Шүүгдэгч С.О нь Ц.М, С.Э нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Мөнхнасантай маргалдан түүний толгой тус газар чулуугаар цохьж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орой 19-20 цагийн үед Отгонбат, Эрдэнэбат бид гурав ажлаа дуусгачихаад хашаанаас гарсан юм. Отгонбат, Эрдэнэбат хоёр түрүүлж гарсан. Би хашааны хаалгаа түгжчихээд гэрийнхээ хаалгийг түгжсэн эсэхийг шалгачихаад хашаагаа даваад буутал гартал Отгонтөгс гэх залуу хашааны гадаа зогсож ба намайг бариад авсан. Би хүн андуураад байгаа юм биш үү гэчихээд түлхээд хойшоо эргээд нөгөө хоёр руу очих гээд түлхтэл бидний ажил хийж байсан шороон дээр унасан. Намайг эргээд алхаж байхад араас чулуу аваад миний дагз хэсэг рүү шидсэн. Тэгээд толгой хагалчихлаа шүү дээ гээд Эрдэнэбат, Отгонбат хоёрыг дуудахад ирсэн. Ирэхэд нь Отгонтөгс Эрдэнэбат ахыг барьж аваад газар унагасан байхад нь би салгаж аваад явсан. Гүүрэн дээр толгой цохьсон асуудал байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О: Тухайн өдөр Эрдэнэбат, Мөнхнасан бид гурав хашаанаас гарсан. Эрдэнэбат ахтай би хашаанаас түрүүлж гарсан ба гарахад Отгонтөгстэй таарсан юм. Зөрчих үү гэхээр нь зөрөөд яв, яв гэсэн юм. Тэр үед Эрдэнэбат ах жаахан согтуу байсан. Эрдэнэбат ах, Отгонтөгс хоёрыг маргаад байхаар нь больцоо, юм ууцгаачихаад гээд энэ хоёрыг орхиод явган хүний гүүр даваад явсан. Гүүр даваад удаагүй байтал 2-3 минутын дараа Мөнхнасангийн дагзнаас нь цус гарчихсан, Эрдэнэбат ахын баруун талын чихнээс цус гарчихсан ирсэн. Юу болсон юм бэ гэхэд толгой хагалчихлаа, чихнээс цус гаргачихлаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав зам гарч замаас такси бариад явцгаасан. Орой нь би нөгөө байшин барьж байсан айл эзгүй байсан тул буцаж ирсэн. Тэгээд удаагүй байж байтал Отгонтөгс цагдаатай хамт ирээд авч явсан. Тэр орой нь би эрүүлжих байранд хоносон мэдүүлсэн мэдүүлэг

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э: Тэр өдөр би Отгонбат дүүтэйгээ хашаанаас гараад явж байтал хашааны үүдэнд Отгонтөгстэй таараад бид хоёр хоорондоо маргалдсан. Цохиж зодсон зүйл бол байхгүй. Би Отгонбатын араас цаашаагаа хашааны хаалга өнгөрөөд явж байтал Мөнхнасан хашаа давж гарч ирээд Отгонтөгстэй маргалдсан. Намайг цаашаа явж байх үед араас Мөнхнасан толгой хагалчихлаа гэж орилохоор нь яваад очиход Мөнхнасан, Отгонтөгс хоёр хашаа налчихсан Мөнхнасангийн дагзнаас нь шилэн хүзүүг нь дагаад цус урсчихсан, Отгонтөгсийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байдалтай байсан. Отгонтөгс намайг барьж аваад доороо хийж газар хэвтчихсэн. Би түлхээд дийлээгүй. Тэгсэн чинь нэгийг нь ална гэсэн үү, авч хоцорно ч гэсэн үү сайн санахгүй байна, чулуугаар миний чих рүү цохиод чихнээс цус гарсан. Тэгээд Мөнхнасан намайг татаж босгоод бид хоёр цаашаа явсан. Отгонбат тэр үед түрүүлээд явчихсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэрээсээ тамхи авахаар гараад явсан. Тэгээд гүүр даваад явж байхдаа Эрдэнэбаттай маргалдсан. Бид хоёрыг маргалдаад байж байтал Отгонбат, Мөнхнасан хоёр цаанаас гүйж ирээд нийлж бүлэглэж зодсон. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг нэгийг нь доороо хийж хэвчихээд Төрөө найзыгаа дуудсан. Хүн дуудчихлаа гээд энэ хэд зугтах гэхээр нь би ядаж нэгийг нь барьж авая гэж бодоод араас нь гүйгээд хамгийн ард явж байсан хүний нь чулуугаар цохьсон. Тэгээд орой нь Отгонбатыг гэрт нь хоёр цагдаатай очиж авсан. Өөрийг чинь чулуугаар цохьсон хүнийг би мэднэ, өөрт чинь хэлж өгнө гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг

Талуудын хүсэлтээр

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мгийн: Эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оийн: Би Эрдэнэбат, Отгонбат, Мөнхнасан нарт гомдолтой байна. Миний тархи хагарч, 4 хиймэл шүд гэмтсэн. 680.000 төгрөгийг энэ гурваас нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

хавтаст хэргээс улсын яллагч:

мөрдөн байцаалтад хохирогч Н.О: ... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19 цаг 40 минутын орчим …Дамбадаржаагийн 46 дугаар гудамжны ойролцоо явж байхад  …туранхай бор царайтай 160 орчим өндөртэй залуу нь над дээр ирээд намайг муу гөлөг минь замаас зайл гээд түлхээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би явах гэхэд цаанаас хоёр хүн ирээд намайг үг хэлэхийн зөрөөгүй шууд зодож эхэлсэн. Би эхлээд маргалддаг залууг тэврээд хэвтсэн. Нөгөө хүмүүс нь намайг зодож эхэлсэн. Тэгээд махлаг залуу нь нөгөө хоёр хүнийг зугтаалгаад намайг цохиж байгаад гүйсэн. Би араас нь хөөгөөд гүүрний гол хэсэгт очоод хамгийн ард нь явсан хамгийн эхэнд маргалддаг туранхай залууг бариад авахад нэг нь намайг толгой хэсэг рүү чулуугаар цохьсон юм. Тэгээд би ухаан балартаад унасан байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.Түвшинтөрийн: …би гүүр рүү яваад очтол гүүрний гол хэсэгт Отгонтөгс нүүр хэсэг нь цус болсон өмд нь урагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Отгонтөгсийн гэр рүү очоод эхнэр хүү хоёрт нь хэлчихээд хамт буцаад гүүрэн дээр ирсэн. Тэгээд би Отгонтөгсийг үүрээд гэрт нь хүргэж өгөөд 5 орчим минутын дараа Отгонтөгс сэрсэн. Тэгээд маргааш нь Отгонтөгсөөс юу болсон талаар асуухад танай хашаанаас наашаа хоёр дахь хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд маргалдаад байж байтал араас нь хоёр залуу гарч ирээд намайг зодсон гэж хэлсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Мөнхнасангийн: …2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр…  …17 цагт гэр рүүгээ харих гээд Отгонбат, Эрдэнэбат бид гурав гарсан юм. Эрдэнэбат, Отгонбат хоёр түрүүлж гарсан. Би араас нь хашааны хаалга түгжээд гартал манай хоёр нэг хүнтэй маргалдаж байсан. Би хашаанаас гартал тэр залуу намайг заамдаад авсан. …тэр залуу согтуу байсан. Тэгээд би тэр залууд чи хүн андуураад байгаа юм бишүү гэж хэлэн түлхтэл тэр залуу газар унасан. Тэгээд би цаашаа хараад явж байтал миний толгой дагз хэсэгт чулуу оносон. Эргээд хартал тэр залуу над руу алхаад ирж байхаар нь би хоёр удаа шанаадсан юм. Тэгээд явсан. Миний толгой хагарсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11898 тоот шинжээчийн:

  1. Ц.Мөнхнасангийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11678 тоот шинжээчийн:

  1. Н.Отгонтөгсийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-37/,

 

Өмнөөлөгч нар хохирлын баримт /хх-41-43/, Натур эмнэлгийн компьютерт томографийн оношлогоо /хх-44/, шүүгдэгч С.Оын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, шүүгдэгч С.Эын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, шүүгдэгч Ц.Мгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, шүүгдэгч Н.Оийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-56/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Ц.М, шүүгдэгч С.О, шүүгдэгч С.Э нарыг 2017 оны 9 сарын 12-ны орой 19-20 цагийн үед согтуурсан үедээ бүлэглэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-ийг журамлах шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,шүүгдэгч Н.Оийг 2017 оны 9 сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд хохирогч Н.М маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.М, шүүгдэгч С.О, шүүгдэгч С.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.О учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 200.000 төгрөг, шүүгдэгч Н.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнхнасанд учирсан гэм хорын хохиролд 177.740 төгрөг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М, шүүгдэгч С.О, шүүгдэгч С.Э нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-ыг хэрэглэв.

Шүүгдэгч Н.О ажил хөдөлмөр эрхлэх,орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхийг тогтоов.