Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01679

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********-д холбогдох 7,817,627.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т*******нь Монгол Улсын иргэн *******тэй харилцан тохиролцож 2023 оны 11 сарын 14-ний өдөр № ЗГ2023111402017 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан IPhone 15 Рго Мах маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (2023 он 11 сараас 2026 он 05 сар) нийт 30 сар. ***** нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч *******тэй байгуулсан № ЗГ2023111402017 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 7,817,627.28 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ********-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,817,627.28 төгрөгийг 2024 оны 12 сарын 16-нд 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 02 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 16-нд 800,000 төгрөг, 2024 оны 04 сарын 16-нд 561,762 төгрөг, 2024 оны 05 сарын 10-нд 4,255,865 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь ********д холбогдуулан 7,817,627.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 сарын 16-нд 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 02 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 16-нд 800,000 төгрөг, 2024 оны 04 сарын 16-нд 561,762 төгрөг, 2024 оны 05 сарын 10-нд 4,255,865 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ********д холбогдуулан 7,817,627.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2024 оны 12 сарын 16-нд 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 02 сарын 16-нд 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 16-нд 800,000 төгрөг, 2024 оны 04 сарын 16-нд 561,762 төгрөг, 2024 оны 05 сарын 10-нд 4,255,865 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,033 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *****ээс 70,016.5 төгрөг, төрийн сангаас 70,016.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгосугай.

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН