Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2024/01702

 

 

 

 

 

     

 

Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******даргын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 870,996,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** аймгийн Засаг дарга, ******нар 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (*******г)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээг байгуулсан. Улмаар тус компанийн хүсэлтийн дагуу гэрээг 2021.03.16-ны өдөр СХ-23/21 тоот, 2021.12.15-ны өдөр СХ-153/21 тоот, 2023.01.16-ны өдрийн НГ-01/23 дугаар нэмэлт гэрээнүүдээр тус тус хугацааг сунган шийдвэрлэж байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дууссан ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, гэрээний хэрэгжилтийг хангаагүй тул 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2526 дугаар албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэлийг хүргүүлсэн.

 

*********нарын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээг үндэслэн ********-ийн Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд 2020.12.16-ны өдөр 292,048,065 төгрөг, 2021.04.09-14-ний өдрийн хооронд 252,877,144 төгрөг, 2021.11.19-ний өдөр 232,926,122 төгрөг, 2023.02.13-ны өдөр 379,516,906 төгрөг, 2023.10.17-ны өдөр 191,403,973 төгрөг, нийт 1,348,772,210 төгрөгийг шилжүүлсэн боловч ******** гэрээний үүргээ биелүүлээгүй байна. *****-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.12-т Гэрээний 2.1-д заасан хугацаа хэтрүүлсэн эсхүл гэрээний 6.10-д заасан хугацаанд хугацаа сунгуулах хүсэлтээ өгч сунгуулаагүй бол хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож суутгана. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

******-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн УТ-03/20 дугаар гэрээний НГ-01/23 дугаар нэмэлт гэрээний хугацаа 2023.11.15-ны өдөр дууссанаас хойш өнөөдрийг буюу 2024.10.15-ны өдөр хүртэл 335 хоногоор хэтэрсэн байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох алдангийн хэмжээ 2,917,838,526.25 төгрөг болж байна.

 

Иймд гэрээнд заасны дагуу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч бролохгүй гэсэн заалтын дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй тул ******-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 870,996,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ***аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй *******-д холбогдох /Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн барилгын ажил/-тай холбоотой иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд:

 

1. Хариуцагч *******, ***** аймгийн Засаг даргатай 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (*****г)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээний үүргээ 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэн, улсын комисс ажиллуулж, ашиглалтад оруулах,

 

2. Хариуцагч ********Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэжпүүлэн гүйцэтгэж эхлэх ба 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулсан байх,

 

3. Дээрх хугацаанд ******* Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгыг хүлээлгэн өгч, ашиглатад оруулаагүй нөхцөлд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон холбогдох хуулийн дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% хувийн алдангийг нэхэмжлэгч талд олгох,

 

4. Талууд уг нөхцлүүдийг харилцан тохиролцож Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (******)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээг сунгасан СХ-93/23 дугаартай гэрээг үргэлжлүүлэн сунгахаар шийдвэрлэж, нэхэмжпэгч ******* аймгийн Засаг дарга *****-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 870,996,575 /найман зуун далан сая есөн зуун ерөн зургаан мянга таван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******аймгийн Засаг дарга нь хариуцагч *****-д холбогдуулан 870,996,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 

-Хариуцагч ********, *******тай 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (*********)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээний үүргээ 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэн, улсын комисс ажиллуулж, ашиглалтад оруулах,

 

-Хариуцагч ****** Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэжпүүлэн гүйцэтгэж эхлэх ба 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулсан байх,

 

-Дээрх хугацаанд ******** Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгыг хүлээлгэн өгч, ашиглатад оруулаагүй нөхцөлд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон холбогдох хуулийн дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% хувийн алдангийг нэхэмжлэгч талд олгох,

 

-Талууд уг нөхцлүүдийг харилцан тохиролцож Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил *******)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээг сунгасан СХ-93/23 дугаартай гэрээг үргэлжлүүлэн сунгахаар шийдвэрлэж, нэхэмжпэгч *******аймгийн Засаг дарга *******-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 870,996,575 /найман зуун далан сая есөн зуун ерөн зургаан мянга таван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцож байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** аймгийн Засаг дарга нь хариуцагч *****-д холбогдуулан 870,996,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 

-Хариуцагч *********, ******аймгийн *даргатай 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (******)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээний үүргээ 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэн, улсын комисс ажиллуулж, ашиглалтад оруулах,

 

-Хариуцагч *** Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэжпүүлэн гүйцэтгэж эхлэх ба 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулсан байх,

 

-Дээрх хугацаанд ****** Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгыг хүлээлгэн өгч, ашиглатад оруулаагүй нөхцөлд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон холбогдох хуулийн дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% хувийн алдангийг нэхэмжлэгч талд олгох,

 

-Талууд уг нөхцлүүдийг харилцан тохиролцож Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн барилгын ажил (******)-ыг гүйцэтгэх УТ-03/20 дугаартай гэрээг сунгасан СХ-93/23 дугаартай гэрээг үргэлжлүүлэн сунгахаар шийдвэрлэж, нэхэмжпэгч ****** аймгийн Засаг дарга *******-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 870,996,575 /найман зуун далан сая есөн зуун ерөн зургаан мянга таван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж өгөх нэхэмжпэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН