Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00822

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2024/00822

Улаанбаатар хот

 

 

 

2024 12 20 103/ШШ2024/00822

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн.... дүгээр хороо, ...... дугаар байрны .... тоотод оршин суух, ******* овгийн ************** ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч ************** ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 4,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1,644,400 төгрөгийг эргэн төлж үлдэгдэл 2,355,600 төгрөгийн төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль альнийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу ээс 2,355,600 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн *******, ******* ******* ******* Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгуулагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч нь 2,355,600 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь 2,355,600 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн төлбөрийн үлдэгдлийн баталгаажуулалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ************** ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,600 төгрөг /хоёр сая, гурван зуун тавин таван мянга зургаан зуун/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 52,640 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,320 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ