Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* ******* сумын ******* *******-ийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, овогт гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* сумын багт байрлах, ХХК-ийн ******* салбар //-т холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зээлийн үндсэн хүүг зогсоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ 20 оны 3 дугаар сарын 16-ны өдөр наас зээл авсан. Зээл авахдаа хотод байдаг дүүгийнхээ 1 өрөө орон сууц, хашаа байшин, өөрийнхөө машиныг барьцаалж 63,000,000 төгрөгийн зээл аваад 2 жилийн хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлээ хугацаанд нь төлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлээ төлж чадаагүй. Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлээ төлсөн гэж санаж байгаа. Гэтэл зээл төлөгдөөгүй гэж харагдаж байна лээ. Дэлхий нийтээр цар тахал гарсантай холбогдуулан том машин явахгүй байгаа учир машинаа зарж чадахгүй байна. Миний хувьд зээлийн хүүг зогсоолгож үндсэн зээлээ 3 жилийн хугацаанд нь төлж барагдуулна. 20 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* сумын Алаг толгой багт орших ны Баатархайрхан тооцооны төв, овогтой , овогтой ******* нарын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээний үндсэн хүүг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоолгох саналтай байна. 20 оны 11 дүгээр сараас хойш миний бие өвдөөд хувиараа хийдэг байсан ажлаа хийж чадахгүй байгаа. Одоо гурван хүүхдийн хамт ажилгүй ямар ч орлогогүй байгаа учир зээлээ төлж чадахгүй байгаа. Анх зээл авахдаа нүүрс тээврлэлтэд явна гэж зээл авч машин авсан. Говь-Алтай Цээл сумын хүдрийн уурхайд 1 жил гаруй явсан. 2020 оны 5 дугаар сараас ******* Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд машинтайгаа явж эхэлсэн. Тухайн машиныг манай нөхөр барьж явж байгаад өвчний улмаас нас барсан. Үндсэн зээлдэгч нь нас барсан. Миний хувьд хамтран зээлдэгч тул зээлийн хүүг зогсоолгож үндсэн зээлээ гэрээний дагуу хугацаанд нь төлнө....Зээлийн хүү зогсоолгохоор бичгээр хүсэлт гаргаж байгаагүй....Нөхөр маань 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамгийн сүүлд зээл төлсөн гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Зээлдэгч Н., Г.******* нар нь ны Баатархайрхан тооцооны төвөөс 20 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ЗГ20/434688 тоот зээлийн гэрээ байгуулж 63,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд ******* ******* сумын дугаар гудамжны тоотод байрлах хувийн сууц болон нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр хорооллын 82 Баянхошууны дүгээр 14 тоотод байрлах орон сууц болон ******* ******* сумын тоотод байрлах Норд бенз ачааны автомашиныг чиргүүлийн хамт барьцаалуулж зээл авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд ,84,38 төгрөг 9 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт ,669, 423 төгрөг 49 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,846 төгрөг 01 мөнгө төлсөн. Нийт 32,540,65 төгрөг 4 төгрөгийг төлсөн. Г.*******гийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 341 дугаартай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрт нийт 59,50,263 төгрөг 90 мөнгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Н.ын авсан 63,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн бүх хүү бүрэн зогссон байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан санал буюу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсоолгох тухай саналтай холбогдуулан тайлбарлахад миний хувьд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсоох эрх мэдэл байхгүй....Хувийн хэрэгт нь зээлийн хүү зогсоолгох тухай хүсэлт байхгүй....2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.*******тай хийсэн уулзалтын тэмдэглэл байна. Уг уулзалтын үеэр Г.******* хүсэлт гаргасан байна. Хүсэлтэд Миний бие овогтой ******* нь 20 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 63,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг хамтран зээлдэгчээр авсан. Үндсэн зээлдэгч болох нөхөр нь нас барсан. Ковид холбоотойгоор уул уурхайн тээврийн бизнес зогсож ачааны машин явахгүй байна. Иймд орлого олох боломжгүй болсон тул машинаа зарж, борлуулж байж зээлээ төлнө. Боломжоороо төлөлтөө хийх болно гэсэн хүсэлт гаргасан байна. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийхэд өргөдөл гаргасан байна. Өргөдөлд Н.ын зээл хугацаа хэтэрсэн байгаа. Тухайн хүн өөрөө нас барсан тул зээлийн хүү зогсоох талаар шүүхэд хандсан байгаа. Шүүхийн шийдвэр гартал гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн өргөдөл гаргасан байсан....Зээлийн хүү зогсоох эрх нь ХХК-ийн төв ны зээлийн хороонд байдаг....Манай зээлийн журамд Төв ны зээлийн хороогоор хэлэлцүүлж зээлийн хүү зогсоолгоно. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсооно гэсэн хоёр тохиолдолд байдаг. Гэхдээ бид нар нэхэмжлэл гаргасан өдрөөсөө эхлэн зээлийн хүү зогсоодог....Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарь 90-ээс дээш хоног зөрчигдсөн тохиолдолд буюу хэвийн бус зээлд нэхэмжлэл гаргах эрхтэй. Монгол наас активыг ангилах журмын дагуу 90 хоног дотроо төлөлт хийвэл хэвийн зээл гэж үздэг. 91 дэх хоногоос эхлэн хэвийн бус зээлийн ангилалд ордог. Хэвийн бус ангилалд орвол дараагийн шатны арга хэмжээ буюу шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:” Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-ийн ******* салбарт холбогдох,  ХХК-тай байгуулсан 20 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/20434688 дугаартай Зээлийн гэрээний үндсэн хүүг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дугаар зүйлийн 40.1-д заасан журмыг зөрчиж хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж үйл баримтыг тогтоогоогүй. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тохиолдолд үндсэн үүрэг гүйцэтгэгчийнг зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй тал шаардлага гаргаагүй тохиолдолд дүгнэлт хийх боломжгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Маргааны үйл баримтыг дүгнэхэд зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүйгээс гадна Иргэний хуулийн маргааны үйл баримтад холбогдох заалт буюу Иргэний хуулийн үүрэг дуусгавар болох үүрэгт олон этгээд оролцох гэсэн заалтуудаар харилцаа зохицуулагдах эсэхэд дүгнэлт өгөөгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн , хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Г.******* нь Хаан ХХК-ийн ******* салбарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зээлийн үндсэн хүү зогсоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Хаан ХХК-ийн ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Хаан нэхэмжлэгч Г.*******гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэрээр аль эрхээ сэргээлгэхээр эсвэл хамгаалуулахаар шүүхэд хандсан нь тодорхойгүй, түүний нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Г.******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

            Шүүх Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.Тухайлбал нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний нөхөр Н. нь 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ажлын байран дээрээ буюу ******* Цэцэг суманд байрлах кемп дээр нас барсан тул зээлийн гэрээний зориулалтын дагуу орлого олох боломжгүй болсон” гэж тайлбарлажээ. Зээлдэгч Н. хамтран үүрэг гүйцэтгэгч Г.******* нар нь Хаан ХХК-ийн ******* Баатархайрхан тооцооны төвөөс 20 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/20434688 дугаартай зээлийн гэрээ байгуулан 63,000,000 төгрөгийг 80 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар ашиглахаар авчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан ны зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан 63,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу үүргийн зөрчил байхгүй байна. Харин нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байх тул нэхэмжлэгч Г.*******гийн нөхөр зээлдэгч Н. нас барсан үйл баримт нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.*******г зээлийн гэрээнд заасан үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                        С.ӨМИРБЕК

                                  

                                                                                                 М.НЯМБАЯР