Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2024/0047

 

Хариуцагч, прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Отгонбаатарт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Л.Отгонбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Отгонбаатар миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 0091240 дугаартай шийтгэлийн хуудсанд хуулийн этгээд Эс Эйч Би Корп ХХК-ийн үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг бичихдээ алдаа гаргасан, мөн торгуулийн үнийн дүн 578 978 төгрөг гэж бичээгүй байсныг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Отгонбаатарын нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0091240 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар тус шүүхэд прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Отгонбаатар нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 0091240 дугаартай шийтгэлийн хуудсаар хуулийн этгээд Эс Эйч Би Корп ХХК-д шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.2 гэж, мөн торгох шийтгэл гэж бичсэнийг 578 978 төгрөг гэж бичжээ.

Хариуцагч Л.ОТгонбаатар нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн, энэ нь бусад этгээдийн эрх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0091240 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Л.Отгонбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, гаалийн улсын байцаагч Л.Отгонбаатард холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн болон бусад оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН