| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00006И |
| Дугаар | 315/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 36-р хороо, ******* ******* хорооллын *******-р байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1989 оны 02 сараас 1992 онуудад Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/302 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай “ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах”тухай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Г.******* 1989-1992 онуудад Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/302 дугаартай архивын лавлагаа, (хх-5х), Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай “ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах” тухай тушаал, (******* захиалга хувцасны тасагт оёдолчноор 1989 оны 02-р сарын 01-ний өдрөөс томилсон гэх бичилт бүхий),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1989-1992 онуудад Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Би 1983-1993 онуудад Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Захиалгат хувцасны тасгийн мастер нь , байгууллагын дарга Сүхбаатар гэж хүмүүс байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч гийн шүүхэд өгсөн: “....******* бид хоёр сургууль төгсөж ирээд 1989 онд хамт ажилд орж 1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Би 1989-1992 онуудад Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Г.******* ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиалгат хувцасны 1-р тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА