| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02352/И |
| Дугаар | 142/шш2024/01732 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/шш2024/01732
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,
Гуравдагч этгээд: ************-ийг албадан эмчилгээнд эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч*****,
Гуравдагч этгээд Т********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
****аймгийн Цагдаагийн газар ******йг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.
Хүсэлт гаргагч ****** газрын дарга **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: О*******баг 21б-08 тоотод оршин суух ********нь удаа дараа архидан согтуурч, эрүүлжүүлэгдэн Нийтийн хэв журмыг байнга зөрчиж Захиргааны хариуцлагын тухайн хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засаж хүмүүжихгүй эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул согтууруулах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уур хүрээд архи уудаг, олон хүүхэдтэй. Эхнэр ажил хийдэггүй. Намайг нэг удаа үлдээж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагч *******н газраас *****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, **** аймгийн Цагдаагийн байгууллагын хайлтын системийн тодорхойлолт, *Эрдэнэ багийн Засаг даргын 2024 о******ны 12 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай албан бичиг, ****** сумын Эрдэнэ багийн оршин суугчийн тодорхойлолт, Эрдэнэ багийн нийгмийн ажилтан ******ийн хүсэлт, ****** аймгийн Цагдаагийн газар, нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүнийг саатуулах тухай тогтоол,*********ийн биеийн байцаалт, Согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
****** аймгийн Цагдаагийн газар нь *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
*****ь байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгч, гэр бүлийнхээ гишүүд болон бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, бага насны хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүргээ биелүүлэхгүй, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд оруулдаг, гэртээ байнга бусадтай архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагаас гаргасн хүсэлт тайлбар, түүнийг эрүүлжүүлэгдэж байсныг нотолсон Цагдаагийн байгууллагын хайлтын системийн тодорхойлолт,**** багийн Засаг даргын тодорхойлолт, ******* нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд *********ийг албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Орхон аймгийн Цагдаагийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар *********-г архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ****** албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *******ийг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар аймгийн Цагдаагийн газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН