Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, ******* 1-р гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1980-198******* онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан. Иймд тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

 *******. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,*******00 төгрөг төлсөн баримт, БНМАУ-ын банкны Сүхбаатар аймаг дахь конторын даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 43/03 дугаартай “цалинг интервалын хэмжээнд зохицуулан тогтоох” тухай тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын банкны Сүхбаатар аймаг дахь конторын даргын 198******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43/0******* дугаартай “цалинг интервалын хэмжээнд зохицуулан тогтоох” тухай тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын банкны Сүхбаатар аймаг дахь конторын даргын 198******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 43/57 дугаартай “ажилд томилох, ажлаас чөлөөлөх” тухай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            *******. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* Адъяа нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Г.******* цалинг тогтоосон 1981, 198******* онуудын 43/03, 43/0******* дугаартай тушаалууд, *******г ажлаас чөлөөлсөн 43/57 дугаартай тушаал

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь 1980-198******* онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан. Би 1977-1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, үйлчлэгч, галчаар ажиллаж байсан. Банк, Худалдаа бэлтгэлийн анги нэг дороо цуг байсан. Би худалдаа бэлтгэлийн ангийн харъяалалд боловч банкны байрыг цэвэрлэж, галладаг байсан. Оройдоо түлхүүрийг нь авч үлдээд өглөө цэвэрлээд хүлээлгэж өгдөг байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “....******* нь 1980-198******* онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан. Би 1980-198******* онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны аж ахуйн нярваар ажиллаж байсан. Банкны дарга нь Доржготов гэж хүн байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Г.******* ажиллаж байсан  талаар нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч *******г 1980 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.*******.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

*******. Нэхэмжлэгч ******* нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Банкны тооцооны кассын нярваар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА