Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2025/00008

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***********

 

Нэхэмжлэлийн шаардлага: баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ****** ****** оны 05 сарын 26-нд Улаанбаатар төмөр замын*******өртөөнд ажилд орж байсан. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ овог нэрийг ****** гэж буруу бичсэн байна. Ийм учраас *******намайг 1989 оны 05 сарын 26, 1995 оны 01 сарын 01-нд ******өртөөнд ажиллаж байсныг болон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-2/, ********ийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.********дугаартай хөдөлмөрийн дэвтэр,****2 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн эзэмшигч мөн болох нь :

Иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ***дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ***** дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН