| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00970/И |
| Дугаар | 103/ШШ2024/00826 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00826
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00826 | Улаанбаатар хот |
2024 12 20 103/ШШ2024/00826
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ......... дүгээр хороо, .................. .... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамрагдсан ******* нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 1,500,000 төгрөгийн дэмжлэг авч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 168,000 төгрөгийг эргэн төлж үлдэгдэл 1,332,000 төгрөгийн төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль альнийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу *******оос 1,332,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн *******, ******* ******* ******* Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
******* дүүргийн *******, Халамжийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус хэлтсээс нэхэмжилсэн аж ахуй бичил бизнес эрхлэгч зээлдэгч иргэн ******* нь нас барсан болох нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байх тул тухайн төлөгдөх зээлийн гүйцэтгэх үүрэг болох 1,332,000 төгрөгийг хамтран зээлдэгч буюу батлан даагчаар нэхэмжлэх хууль зүйн үр дагавар үүсэж байна. Иймд *******оос зээлийн гэрээний үүрэгт 1,332,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Хариуцагчийг нас барсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,332,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ