| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00971/И |
| Дугаар | 103/ШШ2024/00827 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00827
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00*******27 | Улаанбаатар хот |
2024 12 20 103/ШШ2024/00*******27
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******ын *******, ******* ******* *******, 7 давхар, ******* тоотод *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ........ дугаар хороо, ................. дүгээр гудамжны ........... тоотод оршин суух, *******ын холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 173,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ХХК нь С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 173,732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 15*******4 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1*******0,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4,9 хувийн хүүтэй z13094269 тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь 415044719 тоот дансанд шилжүүлэн авсан. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авсан зээлээс 153,*******75 төгрөг төлсөн, үндсэн зээл, хүү 173,732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-иас нэхэмжилсэн 173,732 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 173,732 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 173,732 төгрөг /нэг зуун далан гурван мянга, долоон зуун гучин хоёр/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,*******62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,931 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 2,931 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ