| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00810/И |
| Дугаар | 103/ШШ2025/00006 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00006
| 2024 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ202*******/00006 | ******* хот |
2024 12 24 103/ШШ202*******/00006
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .......дүгээр хороо, ...............дугаар *******ны ........... тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,097,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,097,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нь ******* -тай 0810301200*******7 дугаар Зээлийн гэрээ, Хөдпөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 2,860,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр 3,914,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 1310 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, 2024 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 603,863 төгрөг, хүү 399,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,876 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын зардал 14,*******00 төгрөг нийт 1,097,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-иас нэхэмжилсэн 1,097,620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 1,097,620 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,097,620 /нэг сая, ерин долоон мянга, зургаан хорин/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1*******,446 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1*******,446 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ