Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00012

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00012

Улаанбаатар хот

 

 

2025 01 02 103/ШШ2025/00012

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ............ ........дугаар байрны ............ тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,479,056,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,479,056,10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* банктай ЗГ-4........05992 тоот цалингийн зээлийн гэрээгээр 32,000,000 (Гучин хоёр сая) төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай авсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* банктай 4605105992-1 тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээгээр 240,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай авсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* банктай 46051..........2-2 тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээгээр 7,100,000 төгрөг төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай авсан, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* банктай ЗГ46051...........2-5 тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээгээр 11,404,793.44 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус авсан болно. Зээлдэгч ******* нь 4605105992 тоот цалингийн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 93 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,479,056.10 (Хоёр,сая дөрвөн зуун далан есөн мянга, тавин зургаан төгрөг, арван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гомбо овогтой Цэрэн-Очир миний бие нь тус банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 2,479,056,10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь 2,479,056,10 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,479,056,10 төгрөг /хоёр сая, дөрвөн зуун далан есөн мянга, тавин зургаан төгрөг, арван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,307 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 27,307 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ