Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00013

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00013

Улаанбаатар хот

 

 

 

2025 01 02 103/ШШ2025/00013

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ....... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг .. дугаар хороо, ....дүгээр байрны ..... тоотод оршин суух, ******* овгийн ******* *******

Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ....дүгээр байрны .... тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 123,202,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Б.*******, Ц.*******, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 123,202,575 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.*******, Ц.******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1589 дугаартай зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлсэн. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг зээлийн гэрээнд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 дугар сарын 26-ны өдөр хүртэл 3 сарын хугацаагаар сунгалт хийж нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ц.*******, Э. нартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл олгосон. Сар бүрийн 3-ны өдөр хүү төлөхөөр гэрээ байгуулсан боловч зээлдэгчийн хүсэлтээр 3 хоног хойшлуулан 3 хоногийн хүү 180,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. 2022.12.9-2023.4 сар хүртэл хугацааны хүү 10,700,000 төгрөг төлөгдсөн. 2023.5,6.7 сар буюу 3 сарын хүүгийн төлбөр 10,650.000 төгрөг төлөхөөс 2023.07.22-ны өдөр төлсөн ба 3,350,000 төгрөг дутуу төлсөн. 2023.8 сарын хүү 3,550,000+3,350,000 /өмнөх сарын дутуу төлсөн хүүний зөрүү/=6,900,000 төгрөг төлөхөөс 3,730,000 төгрөг төлсөн ба 3,170,000 төгрөгний дутуу төлөлт үүссэн. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1589 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагч нараас үндсэн зээл 2023.9 сарын хүү 1,750,000+3,170,000=4,920,000-3,730,000=1,190,000 төгрөгний дутуу төлөлт, 2023.10 сарын хүү 1,750,000+1,190,000=2,940,000-3,000,000=60,000 төгрөгийн илүү төлөлтийг үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс хасаж 34,940,000 үлдэгдэлтэй сард төлөх хүү 1,747,000 төгрөг, 2023.11 сарын хүү 1,747,000-4,500,000=2,753,000-34,940,000=32,187,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй сар төлөх хүү 1,609,350 төгрөг, 2023.12 дугаар сараас 2024.2 дугаар сар хүртэлх 3 сарын хүү 4,828,050+32,187,000 үндсэн зээл=37,0150,050 төгрөг, хуулийн дагуу 50 хувиас хэтрэхгүй заалтын дагуу 18,507,525 төгрөгийн алданги, 32,187,000 төгрөгийн үндсэн зээл+4,828,050 хүү+18,507,525 алданги=55,522,575 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1589 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 45,000,000 төгрөгийн, +хуулийн дагуу 50 хувиас хэтрэхгүй заалтын дагуу 22,500,000 төгрөг =67,500,000 төгрөг, Нийт 55,522,575+67,500,000+180,000/ 1589 дугаартай гэрээний сар бүрийн 3-ны өдөр төлөхийг сар бүрийн 6-нд төлөхөөр хойшлуулсан 3 хоногийн хүүнд=123,202,575 төгрөг юм. Хариуцагч Ц.*******тай ямар учраас зээлээ төлөхгүй байгаа талаар утсаар болон биечлэн уулзаж байсан. Зээл төлөхгүй байгаа шалтгаанаа тэрээр удахгүй мөнгө орж ирнэ түр хүлээж байгаач гэдэг. Facebook мэссэжээр 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр доллараар мөнгө орж ирсэн солиулах гэхээр банкинд захиалга өгч байж солиулдаг юм байна 2024 оны 07 дугаар сарын 16 гэхэд болчих юм байна гэж зураг явуулсан. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр урагшаа нүүрс гаргасан удахгүй мөнгө нь орж ирнэ гэх зэргээр худал ярьж итгэл алдаж өдийг хүргэсэн. Гэрээний хугацаа дууссан, гэрээний 3,7,6 дахь заалт алдангийн талаар анхааруулж шүүхэд өглөө гэсэн. Иймээс Б.*******, Ц.*******, Э. нараас 123,202,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Б.*******, Ц.*******, Э. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид нар ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 45,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 03-нд 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. 2023 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн хүүг төлж чадахгүй өдийг хүрсэн. Иймд нэхэмжилж байгаа 123,202,575 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б.*******, Ц.*******, Э. нар нь 123,202,575 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 123,202,575 төгрөг /зуун хорин гурван сая, хоёр зуун хоёр мянга, таван зуун далан тав/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 388,981 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 388,981 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ