Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

   2023       04          24                                           2023/ДШМ/18

 

 

Э.Зд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор З.Н, Б.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б, Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Н-ийн бичсэн эсэргүүцлээр Э.Зд холбогдох эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.З нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Бад зарж борлуулж, хохирогч М.Д-д 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Бы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Бад зарж борлуулж, хохирогч Ш.Бд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Нээс   Э.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Э.Зд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Э.З нь 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч М.Дын 2 удаагийн мэдүүлэг, гэрч Б.Бын мэдүүлэг, хохирогч Ш.Бы 2 удаагийн мэдүүлэг зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар авч бэхжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Э.З нь бусдын малыг хулгайлж, идэвхтэй үйлдлээр, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасанмал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шийтгэх тогтоолын гэм буруу болон хууль зүйн дүгнэлт хэсэгт: 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн даргын гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгасан тогтоолыг шүүх хууль ёсны гэж үзэвч мөрдөгч О.Г-ыг хэрхэн, яаж, хэн томилсон тухай албаны даргын тогтоол баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэд хэдэн мөрдөгчид буюу Б.Д, Г.М нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоолын дагуу мөрдөгч Г.Мөнх-Эрдэнийн хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэвч хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолууд, түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн санал нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаагүй буюу хэрэгт хянан шалгах ажиллагаанд оролцох эрхгүй мөрдөгч О.Г ажиллагаа явуулсан байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж цагаатгах тогтоолд дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээг хуульчилсан бөгөөд 1.1 дэх заалтад мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн
удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх
гэж тусгасан байна.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 202 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах гэсэн кодын 202.6.4-д заасан байгууллагын дарга гомдол, мэдээлэл, жижүүрийн бүрэлдэхүүн, дуудлагаар ажилласан алба хаагчийн шалгасан материалтай танилцаж, шалгах эрх бүхий албан хаагчид цохолт хийж, маягт /ЦБҮАЖ №202.31б/-ын хамт мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчид шилжүүлж, гарын үсэг зуруулна гэж заасны дагуу тус аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.М нь иргэн М.Даас гаргасан өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, цагдаагийн дэслэгч О.Гд шалгаж шийд гэж, иргэн Ш.Баас гаргасан өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, цагдаагийн дэслэгч О.Гд шалгаж шийд гэж тус тус албаны даргын цохолт хийж, мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, хуулийн шаардлагад нийцсэн байна.

Учир нь мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэж хуульчлагдсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулахдаа энэ хуульд заасан арга хэрэгслийн дагуу явуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг ойлгодог. Мөрдөгч О.Г, Г.М, Б.Д нарын цуглуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц гэсэн хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна, мөн 5 дахь заалтад шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэж заасан байна.

Харин Э.Зд холбогдох хэргийн цагаатгах тогтоол нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 2023/ШЦТ/18 шийтгэх тогтоол гэж бичигдэж гарсан байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагаатгаж шийдвэрлэсэн атлаа эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай гэж уншиж сонсгохдоо болон цагаатгах тогтоолыг тайлбарласан боловч хэргийн оролцогч нарт гардуулж өгсөн тогтоолдоо дээрх хэргийг Аймгийн прокурорын газарт буцаасугай гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг, зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилсан байна.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь


хэсэгт
энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүргэлтэд буцаана гэснийг ноцтой зөрчиж хэргийг хэрэг бүртгэлтэд буцаажээ.

Цагаатгах тогтоолын тогтоолыг аймгийн прокурорын газарт гардуулахдаа шүүх хуралдаан болсноос хойш 21 хоногийн дараа ирүүлж, 6 хоног хэтрүүлсэн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, прокурор, оролцогчид танилцуулах ёстой хэдий ч 30 хоногийн дараа танилцуулсан байна. Прокурорын зүгээс тэмдэглэл нь дуу, дүрсний бичлэг зөрүүтэй байсан учир засвар оруулахаар санал анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Засвар оруулах хүсэлтдээ Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугайгэснийг хэрэг бүртгэлтэд буцаасугай гэж өөрчлүүлэх хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.9, 1.10 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих үндэслэлд хамаарч байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ямар тогтоол гэдгийг нь мэдэхгүй байна, хэлбэрийг нь харахаар шийтгэх тогтоол, агуулгыг нь харахаар цагаатгах тогтоол байна. Анхан шатны шүүх мөрдөгч Гантулгын цуглуулсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Үндэслэл болгосон журамласан зохицуулалтуудыг зөрчсөн нотлох баримтууд нь нотлох баримт, хүчин чадлаа алддаг. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан зохицуулалт нь үндэслэх зохицуулалт уу, эсвэл журамлах зохицуулалт уу. Үндэслэл журмыг зөрчсөн гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэх зохицуулалт гэж ойлгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээг тусгасан. Эрхтэй гэдэг нь үүрэгтэй гэсэн утга санааг шууд илэрхийлэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан эрхийг нарийвчлан тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу журам гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байна. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зарим зохицуулаагүй орхигдуулсан, амьдрал дээр хэрэглэгдэх зүйлийг тодорхой журам баталж дагаж мөрдөх боломжтой. Гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 202.31б дугаартай журам байна. Журмын 202.6.4-д зааснаар байгууллагын дарга, гомдол мэдээлэл, жижүүрийн бүрэлдэхүүн дуудлагаар ажилласан алба хаагчийн шалгасан материалтай танилцаж, шалгах эрх бүхий алба
хаагчид цохолт хийж, 89.31б-тэй хамт мэдээллийн судалгаа хариуцсан алба хаагчид шилжүүлж гарын үсэг зуруулна. Цохолт хийж, шалгаж танилцуулснаар мөрдөгч буюу



эрх бүхий албан тушаалтан тухайн хэргийн материалыг шалгах эрх нь олгогдож байна. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсэн өргөдлийн ард цохолт нь байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийг буруугаар төсөөлж хэрэглэж шийдвэр гаргасан байдаг.

Цагаатгах тогтоолын үндэслэл нь эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчим юм. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй улмаас энэхүү үндэслэлээр хэргийг цагаатгана. Гэтэл тусгайлсан зохицуулалтыг барьж хэргийг цагаатгасан. Энэхүү үндэслэлийг барьсан нь үндэслэл бүхий байж магадгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол хэрэг бүртгэлтэд буцаадаг. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэвэл прокурорт буцаадаг. Шүүхээс гаргасан шийдвэр нь хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг шалгаж, цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй,  мөрдөн шалгах эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, мэдүүлэг авах журмыг зөрчсөн.

Хохирогч М.Д, гэрч Б.Урангэрэл, Н.Цолмонбаатар, Б.Б, Э.З нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг аваагүй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэлтэй байна. Нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул Зг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, улмаар анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна.

Хохирогч М.Д, Ш.Б нарыг тус хэргийн хохирогч гэж үзэхэд эргэлзээтэй, 5 тооны үхэр нь им, тамга, тэмдэг байхгүй ба тус үхрийг хохирогчийнх болохыг нотлох А данс, ойролцоо нутгийн айлуудаас авсан мэдүүлэг зэргээр шалгаж тогтоогоогүй байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үүгэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрийг хуульчилсан бөгөөд уг хуульд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай заалт байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 3 үндэслэлээр ноцтой зөрчсөн гэж үзсэнээс шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд танилцуулаагүй, цагаатгах тогтоолыг хуулийн хугацаанд гардуулаагүй зэрэг нь ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

 

Тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй бол түүнийг засварлуулах хүсэлт гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Иймд дээрх үндэслэлүүд нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш юм.

Яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогч М.Д, Ш.Б, гэрч Б.Урангэрэл, хамаарал бүхий этгээд Н.Цогтбаатар, иргэний нэхэмжлэгч Б.Б гэсэн 5 хүний мэдүүлэг, үнэлгээний 3 дүгнэлтийг гэм буруугийн нотлох баримт болгож яллах дүгнэлтийн үндэслэл болгосон. Үнэлгээний дүгнэлтийн хувьд маргаангүй харин гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх эсэх асуудал нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхой заасан байдаг. Үүнээс үзэхэд мал хохирогчийн өмч эсэх нь мэдүүлгээс гадна эх сурвалжийн баримтуудаар нотлогдож тогтоогдох ёстой. Хэргийг буцаахгүйгээр нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, зохих шийдвэрийг гаргах боломжтой. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар бүрэн эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна. Хэн, ямар албан тушаалтай байгаа нь мэдэгдэхгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын прокурор З.Нийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Э.З нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд М.Дын 4 тооны бяруу, Ш.Бы 1 тооны үхрийг тус тус хулгайлсан 2 удаагийн үйлдэлд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр Э.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх Э.Зд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач



холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд тодорхой дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөгч Г.М, Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хохирогч М.Д, Ш.Б нарын болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, Э.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг няцаагаагүй, тэдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

 

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолыг прокурорт гардуулахдаа хугацаа хэтрүүлснээс гадна шүүхээс цагаатгах тогтоол гаргасан атлаа прокурорын байгууллагад шийтгэх тогтоол гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар  зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэл, оролцогчдын тайлбар, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Нийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэснийг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр


тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Г.БОЛОРМАА