| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00663/И |
| Дугаар | 103/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00027
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2025/00027 | Улаанбаатар хот |
2025 01 06 103/ШШ2025/00027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .. дугаар хороо, .. .. дугаар гудамжны . тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: . аймгийн, .. сумын, .дугаар баг, ... тоотод оршин суух, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* нь ******* *******, ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Л.******* нь 2023 оны 10 дугаар сард 5,000,000 төгрөг зээлээч, зээл төлчөөд буцаагаад хоёр хоногийн дараа өгье гэж авсан. Нэхэмжлэгч С.******* би Л.******* гуйгаад байсан учир цалингийн зээл 5,000,000 төгрөг аваад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкы 2905124291 тоот данснаас хариуцагч Л.Солонгийн эзэмшлийн Хаан банкны 5000832238 тоот данс 3,000,000 төгрөгөөр,2,000,000 төгрөгөөр гүйлгээний утга дээр Зээл *******д гэж шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл хугацаанд миний зээлийг төлж барагдуулахгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Лхагвадулам овогтой ******* би найз С.*******аас эгч Солонгын дансаар 5,000,000 төгрөгийг зээлж авсан. ******* нь зээлсэн мөнгөтэй ямар ч холбоогүй би өөрөө хариуцаж төлнө. Иймд С.******* нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч гаргасан хариу тайлартай танилцлаа. ******* нь уг төлбөрийг төлнө гэж байгаа тул хариуцагч *******ос татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Л.*******ос татгалзаж, хариуцагч Л.******* нь 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг /таван сая/ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Л.*******ос татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л.*******ас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ