| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00023/И |
| Дугаар | 103/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2025/00030
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2025/00030 | Улаанбаатар хот |
2025 01 07 103/ШШ2025/00030
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .. .. дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, ...... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,710,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.******* 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4,500,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай хоногийн 1,5 хувиар зээлээч цалингийн зээл чөлөөлөөд өгье гээд авсан. Уг зээлээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг буцаан төлсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 20-ны өдөр өгнө гээд өгөөгүй. Утсаа авахгүй, ажил дээр нь очиход амралтаа авсан байсан. Иймд зээл 3,000,000 төгрөг, хүү 2,745,000 төгрөг нийт 5,745,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие Ж.******* холбогдуулан 5,745,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,745,000 төрөгөөр багасгаж үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 2,745,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,745,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 2,745,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 35,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ