Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00018

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00018

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: нуур дүүргийн .... дүгээр хороо, ******* ........ дугаар гудамжны..... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч:Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.******* 2008 онд танилцан 2009 оны 2 дугаар сарын 11-нд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдраад 2009 оны 9 дүгээр сарын 25-нд охинтой болсон. Бидэнд өөрийн гэр орон байгаагүй тул хоёр талын ээжүүдийнхээ гэрт ээлжлэн амьдардаг байсан.

ээж 12-3 тоотод амьдардаг байсан, одоо тэнд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж охиноо 3 сартай байхад буюу 2010 оны 1 дүгээр сараас салж тэр үеэс хойш ямар ч эргэх холбоогүй 14 жил амьдарч байна. Би охиноо өөрийн хайр халамж, асрамжид өдрийг хүртэл эрүүл саруул өсгөж байна. Би гэрлэлтээ салгуулах талаар хэлсэн боловч хүүхдийн тэтгэмжээс болж зугтан сураггүй болсон. Б. оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 2008 онд танилцаад 2010 онд салсан. Энэ хүн бол нуурын гаралтай Боржигон овогт гэдэг хүн байгаа юм. Ээжийг нь гэдэг, ах нь гээд уурхайд ажилладаг хүн байгаа. Ах нь аас 2-3 насаар ах байсан санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд нэг удаа фасебүүкээр согтуу орж ирээд баахан хэрүүл хийгээд байхаар нь би блоколчихсон. Түүнээс өөрөөр холбогдож байгаагүй. Охин маань сурлага сайтай, авьяастай охин байдаг. Энэ хүнээр овоглохгүй гээд байгаа гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, нуур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

/хх-ийн 4-8 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Учир нь: Хүсэлт гаргагч Б.******* нь Б.******* 2008 онд танилцан хамтран амьдарч 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 25-нд охин Э. төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

3.Эцэг эх нь үр хүүхдээ адил хэмжээгээр тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, асран хамгаалах үүрэгтэй байтал Б. нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй хүүхдээ орхин явсан, түүний оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод нь Б.******* гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

4.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 15 насны хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

5.Боржигин овогт 1986.07.28-нд төрсөн. РД:........., нуур дүүрэг 5 дугаар хороо, .... дугаар гудамжны.....тоот хаягт ээж амьдардаг байсан, ах нуур ХК-д ажилладаг зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигин овогт /РД:УГ86072876/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Б.*******д анхааруулсугай.

4.Боржигин овогт 1986.07.28-нд төрсөн. РД:УГ86072876, нуур дүүрэг 5 дугаар хороо, 12 дугаар гудамжны 3 тоот хаягт ээж амьдардаг байсан, ах нь нуур ХК-д ажилладаг зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА