Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00019

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00019

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн .... дүгээр хороо, ******* ******* ........ дүгээр гудамжны ........ тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь Х.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь 2022 оны эхээр манай байгууллагад миний жолоочоор ажилд орсон. Манай нутгийн залуу учир мөнгө зээлээч удахгүй өгнө гэхээр нь итгээд Ц.******* би өөрийн Хаан банкны ........... дугаарын данснаас Хаан банкны .......... дугаарын данс руу 4,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн.

Х. нь мөнгө авснаас хойш удалгүй ажлаасаа гараад яваад өгсөн. Түүнээс хойш хааяа ярьж байгаад бүр холбогдохгүй болсон. Утас нь холбогдохгүй сураггүй болсон. 2023 оны 5 дугаар сард хүү хэмээн 400,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн.

Өөр мөнгө өгөөгүй одоог хүрлээ. Мөнгөө нэхэмжилж шүүхэд хандах гэхээр хаягийг нь мэдэхгүй байна. Иймд ******* ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоож өгнө үү. Дүү болох Х. дугаар нь .............. гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зам гүүрийн зураг гаргадаг Ай Си Ар гээд байгууллагад Х. жолоочоор ажилд орсон байхдаа мөнгө авсан. Одоо хотод л байдаг байх гэж таамаглаж байна. Дүүгийнх нь утсыг л олж авсан, мөн тэй ........... гэсэн дугаараар би өмнө нь ярьж байсан. Бас Аагий Алтай гэсэн фасебүүк хаягаар харьцаж байсан, одоо юм бичиж болохгүй болсон байна лээ. Энэ залуу Говь-Алтай аймгийн Дарив сумын Хувхүү гэж хүний хүү байгаа юм. Нутгийн хүүхэд болохоор итгэсэн юм гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Х. жолооны үнэмлэхийн хуулбар, Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн 3-6 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Учир нь: Хүсэлт гаргагч Ц.******* нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан нутгийн дүү гэх Х.эд 4,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлсэн болох хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мөнгө шилжүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байна.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х. нь зээл авах үедээ Ай Си Ар компанид хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан бөгөөд ажлаасаа гараад явсан, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.

3.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Х. оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4.******* нь .......... гэсэн регистрийн дугаартай, ................ гэсэн дугаараар хүсэлт гаргагчтай холбогдож байсан, дүү Х. дугаар нь .......... зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* /РД:........./ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Х.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******т анхааруулсугай.

4. ******* нь .......... гэсэн регистрийн дугаартай, өмнө нь ........... гэсэн дугаараар хүсэлт гаргагчтай холбогдож байсан, дүү Х. дугаар нь ........ зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА