Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00021

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00021

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар   зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т  зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт ******* *******, хариуцагч ******* ******* ******* нарын  2020.06.15-ны өдрийн ...............-рт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.*******, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.******* нарыг эх О.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

  3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.*******, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Э.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

             4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар 5 ханатай эсгий гэр, хувцасны шкаф, гал тогооны шүүгээ, угаалтуур, гутлын шкаф үргэлжээрээ, ширээ 4 сандалтай, хөргөгч, плитка, буйдан, мөлхөө стенк, зурагт зэргийг нэхэмжлэгч О.*******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч Э.*******ээс загварын автомашины ногдох үнэ 5,000,000/ таван сая / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 70,200  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

           6.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдгийг анхааруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ТУЯА