Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2024/0050

 
 
 

 

   
 
Urtnasan Normal Urtnasan 1 0 2024-08-07T02:50:00Z 2024-08-07T02:50:00Z 1 555 3169 26 7 3717 15.00 6 pt 8.15 pt 2 2 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

2024 07 23 123/ШШ2024/0050

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдлоор Чингис хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяад холбогдох гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Болд овогтой Отгонтуяа миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албанд Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг.

0091244 дугаартай шийтгэлийн хуудас (маягт 2) холбогдогч Г.Уянгын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хуулийн заалтны бичиглэлийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяа нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн холбогдогч Г.Уянгад шийтгэл оногдуулсан 0091244 дугаартай шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалтыг 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичсэн байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор дээрх хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн гомдолтой Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяад холбогдох захиргааны хэргийн гомдлын шаардлага болох Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0091244 дугаартай шийтгэлийн хуудсанд 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН