| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00965/И |
| Дугаар | 103/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00024
| 2025 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00024 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн .... дүгээр хороо, ******* .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн....... дүгээр хороо, ******* .....дугаар гудамжны.......тоотод оршин суух, ******* овогт******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ******* нь .......УАТ улсын дугаартай авто машиныг 2024 оны 7 дугаар сарын 25-нд банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авсан. 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр миний хамтран амьдрагч Н.- нь машин гуйж аваад согтуугаар машин барьж яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт осол гаргасан. Осол гаргачихаад машиныг ачуулаад өөрөө сураггүй алга болсон. 2024 оны 9 дүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс над руу ярьж машин чинь журмын хашаанд байгаа, г олж ирж хэргээ шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн. нь 2024 оны 9 дүгээр сарын 08-наас 2024 оны 9 дүгээр сарын 20-ныг хүртэл ямар ч сураггүй болсон Гэтэл Багануурт согтууруулах ундаа хэрэглээд явж байсныг би өөрөө хайж олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 23-нд шүүх хурлаар орж 15 хоног баривчлах шийтгэл авч яваад ирээд хохирол барагдуулна гэж шүүх хуралдааны танхимд хэлсэн боловч барагдуулаагүй. ...Шөнө оройгоор согтуу залгаж үхлээ юу, мөнгөө авмаар байвал аятайхан бай гэх мэт үг хэлж одоог хүртэл барагдуулахгүй байна. удаа дараа хуурч одоо дансаа явуул гэж хэлдэг боловч нэг ч төгрөг төлөөгүй. Машины үнэлгээний мөнгө, ачилтын мөнгө, журмын хашааны мөнгийг миний бие өөрөө гаргасан, машинд учруулсан хохирол, мөн 2 сарын машины лизин, сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Иймд 1,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 08-нд нэхэмжлэгч ******* нөхөр Н.-той Улаанбаатар хот Баянгол дүүрэгт ******* тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто осол гаргаж хохироосон нь үнэн. Нөхөр болох -той багын найзууд, би хийсэн үйлдэлдээ Баянгол дүүргийн шүүхээс 15 хоногийн баривчилгаа авч жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан. Баривчилгаанаас гараад бие өвдөж, эмнэлэгээр явж байсан учраас ажилдаа явж чадахгүй санхүүгийн асуудалд орсон. Яг одоо өгөх санхүүгийн боломж байхгүй байгаа, шүүхээр шийтгэвэр гарсан учир нэхэмжилсэн мөнгийг төлнө, 1,480,000 төгрөгийг төлнө гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт******* ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,315 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА