Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00068

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************д холбогдох, *********-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ************* дугаар үнэлгэний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

хариуцагч ******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б********,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн агуулга: **** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь **** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01064 дугаар захирамжийн дагуу ********-с зээлийн өр төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлсэн болохыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн танилцуулснаар мэдлээ. Үүнд:

-******, 5 дугаар баг, Уртбулаг баг, Захиргааны 1 гудамж, МАН-ын байрны ард 105 тоот хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ****** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2,419,841,010 төгрөг

-*****сум, Уртбулаг баг, МАН-ын байрны хойд тал хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2101017361 дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар- 368,047,293 төгрөг

-****** сум, 5-р баг, Уртбулаг, 11 дүгээр хороолол, А хэсэг 135 тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн **** дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө -730 000 000 төгрөг

-******* сум, 7-р баг, Дэнж Баян-Өндөр хотхон, 13 дугаар байр, зоорийн давхар В тоот хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө - 223 000 000 төгрөг

- ******** сум, Уртбулаг баг, 11-р хороолол, А хэсэг 135 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ****** дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар- 32 877 778 төгрөг

-Дээр дурдсан хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээ хийх талаарх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;-г Хөрөнгийнүнэлгээний тухай хуулийн 3.1.1-т зааснаар үнэлгээчнээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж тус тус зохицуулжээ.

Дээрх эрх зүйн зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлэхийн өмнө ажиллагааны талууд буюу төлбөр авагч, төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нараас тухайн хөрөнгийн дуудлага худалдаагаар санал болгох доод үнийн талаар санал, хүсэл авах ба эдгээр талууд санал болгох доод үнийн талаар нэгдсэн саналд хүрч чадаагүй тохиолдолд хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчнээр тус хөрөнгийг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх ажиллагааг явуулахаар хуульчилсан.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс хөрөнгийн үнэлгээний ажиллагаа хийхээс өмнө төлбөр төлөгч И** хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нар болох ******нараас хөрөнгийн үнэлгээний саналыг авалгүйгээр уг ажиллагааг алгасан хууль зөрчсөн ажиллагааг явуулсан буюу хөрөнгийн үнийн талаар талууд харилцан тохиролцож чадаагүй гэх нөхцлийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

Тухайн хийгдсэн үнэлгээг хууль ёсны гэж үзэх зайлшгүй нэг үндэслэл нь хуульд зааж тодорхойлсон ажиллагааг зохих журам, дэс дарааллын дагуу явуулсан эсэх асуудал байдаг. Иймд *******-аар хөрөнгийн үнэлгээг хийлгэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад хууль зөрчин ажиллагааг явуулан, ажиллагааны оролцогч болон хөрөнгийн өмчлөгчийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

******-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь үнэн бодитой гараагүй буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болно.

***** нь үл хөдпөх эд хөрөнгүүдийн нэг болох ******* сум, Уртбулаг баг, МАН-ын байрны хойд тал хаягт байрлах, улсын бүртгэлийн ******дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, * сум, Уртбулаг баг, 11-р хороол*****ол, А хэсэг 135 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ****** дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа Фэйсбүүкд тавьсан зар болон үнэгүй.мн сайтад тавигдсан зар зэргийг харьцуулсан байдлаар эх сурвалжаа болгосон байгаа хэдий ч уг харьцуулсан эх сурвалж болж буй баримтууд нь яг хаана байрлалтай, хэдий хэмжээний талбайтай, ямар онцлогтой газар вэ гэсэн мэдээлэл байхгүй атал тухайн газартай адил төрлийн гэж үзэж үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Үнэлгээ гаргаж байгаа ижил төстэй хөрөнгүүд нь тухайн хөрөнгөтэй ижил төстэй байдал нь фото зургаар дэлгэрэнгүй тусгаж, бүрдэл хэсэг нь маш тодорхой байх атал энэ талаар үнэлгээн дээр огтхон ч тусгаагүй нь үндэслэлгүй байна. Түүнчлэн ***** нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ тухайн барилгын үйл ажиллагаа явуулж буй чиглэл, олонд танигдсан онцлог шинж чанрыг тухайн үнэлгээнд тусгаж оруулаагүй нь барилга зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлэгдэх нэг шалтгаан болсон болно.

Өөрөөр хэлбэл Идэр төвийн хувьд зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа нь тогтворжсон, олонд танигдсан, үйлчлүүлэгчээ татсанаас гадна гадна, дотноос ирсэн хүмүүс зорьж ирж буудалладаг газар бөгөөд бусдад худалдан борлогдлоо гэхэд цэвэр бэлэн болсон безнис давхар худалдан авлаа гэсэн үг гэтэл энэ онцлог байдпыг үнэлгээ хийж буй байгууллага үнэлгээндээ тусгаж оруулж өгөөгүй нь тухайн үнэлгээ хууль ёсны дагуу гараагүй гэж үзэх бас нэг үндэслэл болж байна.

Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: ******-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн *дугаар Үнэлгээни**й тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-***дугаар нээлттэй хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1064 дугаар шийдвэрээр *****иас 3.121.573.217.77 төгрөг гаргуулж,

******ы өмчлөлийн *******, Уртбулаг баг, захиргааны 1 гудамж, МАН-ын байрны ард 105 тоот хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

****, Уртбулаг баг, захиргааны 1 гудамж, МАН-ын байрны хойд тал хаягт байрлах, улсын бүртгэлийн Г**** дугаартай, нийтийн бие засах газар, үйлчилгээний зориулалттай 644 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар

*******сум 5-р баг Уртбулаг 11 дүгээр хороолол А хэсэг 135 тоот хаягт байрлах, 450 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ***** дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

****** сум, 7-р баг Дэнж Баян-Өндөр хотхон 13 дугаар байр зоорийн давхар В тоот хаягт байрлах, улсын 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө

******* сум Уртбулаг баг 11-р хороолол А хэсэг 135 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулж *********-д олгохоор шийдвэрлэсэн.

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хураан авсан.

Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор ********иар үнэлгээ хийлгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3.372.841.010 /Гурван тэрбум гурван зуун далан хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга арав/-н төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд "******* ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ********-ийн үнэлгээний тайлан /хх-7-22/ зэрэг баримтыг өгсөн.

3.2. ******дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 470 дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар /хх45/, *******-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24101 дугаартай албан бичиг /хх46/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх48-59/, ******** шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/473 дугаартай албан бичиг /хх-60/, *********ийн шинжээчийн дүгнэлт /хх-52-75/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********рт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн танилцуулсанаар мэдсэн дээрх хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээ хийх талаарх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний ажиллагаа хийхээс өмнө төлбөр төлөгч, хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нараас хөрөнгийн үнэлгээний саналыг аваагүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нь ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1064 дугаар шийдвэрээр ********иас 3,121,573,217.77 төгрөг гаргуулж *******инд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23140973/05 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23140973/08 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор *******-иар үнэлгээ хийлгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3,372,841.010 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

******* шүүхэд тайлбарлахдаа 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах, гүйцэтгэх хуудас олгуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 142/ШЗ2023/03158 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 470 дугаартай шүүхийн гүйцэтгэх худас гаргуулсан. Захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Үүнээс хойш талуудаас үнийн санал өгөх хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул хөрөнгө үнэлэх ажиллагаа хийгдсэн гэж байна.

*****аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01064 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******нь нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийн шаардлага 3,121,573,217.77 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд ************ дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******** сум, 7-р баг, Дэнж Баян-Өндөр хотхон, 13 дугаар байр, зоорийн давхар В тоот хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *****дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ******* сум, Уртбулаг баг, 11-р хороолол, А хэсэг 135 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ****** дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд ******** шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ******** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШЗ2023/03158 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 470 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ****** дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Улмаар төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч нь үнийн талаар санал аваагүй гэж байгаа боловч хариуцагч төлбөр төлөгчийн зээлийн барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авахаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөтөлсөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлд / х.56/ шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөө хэдээр үнэлэх бэ гэж асуухад хариуцагч одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлнэ гэсэн байна. Үүнээс хойш талуудаас үнийн санал өгөх хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул Шинжээч томилох тухай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23140973/06 дугаартай тогтоолоор *****-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Тогтоолын дагуу гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №ТХҮ-324-9107 дугаартай үнэлгээний тайланг гаргасан. Үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлжээ. Түүнчлэн ****** аймаг дахь ******* нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн № 01/473 тоот үнэлгээчний санал танилцуулах тухай албан бичгээр *******-ийн гаргасан үнэлгээний талаар нэхэмжлэгчид танилцуулж, гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулжээ.

*********ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ******** дугаартай үнэлгээний тайлангаар *********** сум, 5 дугаар баг, Уртбулаг баг, Захиргааны 1 гудамж, МАН-ын байрны ард 105 тоот хаягт байрлах 988 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101012822 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,419,841,010 төгрөгөөр,*******сум, Уртбулаг баг, МАН-ын байрны хойд тал хаягт байрлах, улсын бүртгэлийн ********дугаартай, 269 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 32 877 778 төгрөгөөр, нийт эд хөрөнгийг 3,372,841,010 төгрөг гэж үнэлсэн байна. Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн хөрөнгөд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр газар дээр нь биет үзлэг, хэмжилт хийж ашиглалтын байдалтай танилцжээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3-т үнэлгээчин нь үнэлгээний хандлага, арга зүйн талаар тусгасан байх бөгөөд үнэлгээнд өртгийн болон зах зээлийн хандлагыг хэрэглэж, үнэлгээний зүйлсийн ашиглалтаас бий болох орлогын түүхэн болон өнөөгийн мэдээллийг ирүүлээгүй тул орлогын хандлагыг хэрэглэх боломжгүй байсан талаар дурджээ. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний тайлантай холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т Хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах , 10.1.3-т үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах , 10.1.4-т Хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлага, стандартад нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх гэж заасан эрхээ хэрэгжүүлэх, гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн *********үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН