Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч А.Мөнхнасан,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 1703000010131 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 62 дугаар гудамжны 835 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:АЮ75052875/ О.М.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж, Их засаг их сургуулийн урд замд Toyota Probox маркийн 35-93 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй, 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч А.Мөнхнасанг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнхнасангийн: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Их засаг Их сургуулийн урд талд байрлах Вьетнам автозасварын газар ажлаа хийж байгаад замын хойд талаас будаг аваад буцаад ажил руугаа орох санаатай Их засаг их сургуулийн урд талын замаар хойноос урагшаа зам хөндлөн гарч байтал замын зүүнээс баруун тийш чиглэлтэй урсгал түгжрээд машинууд зогсчихсон байсан ба уг машины дундуур гараад баруунаас зүүн тийш явах урсгалыг хараад зам руу алхаад ортол 35-93 УНӨ улсын дугаартай Пробокс маркийн автомашин урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. Зүүн тойг хугаралтай, хамар хугаралтай, баруун хөмсөг шархтай, оёдол тавиулсан байгаа. ...Жолооч 20.000 төгрөгөөр эм авч өгсөн, 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулж өгсөн, өөрийгөө эмнэлэгт үзүүлж, эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөншагайгийн: “...Манай нөхөр намайг Нарантуул зах дээр ирж аваад Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн нутаг Их засаг их сургуулийн урд зам түгжрээтэй байсан болохоор манай нөхөр яараад эсрэг урсгал руу ороод урсгал сөрөөд явж байтал замын хойд талаас буюу түгжрээд зогсож байсан машинууд дундаас нэг хүн гарч ирээд машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаартай:

  1. Toyota probox маркийн 35-93 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Отгонжаргал овогтой М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Алтангэрэл овогтой Мөнхнасан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №13103 тоот:

  1. А.Мөнхнасангийн биед зүүн тойг ясны хөндлөн, сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун хамрын хөндийн гадна хананаас гайморовын хөндийн урд хана, арын хана руу үргэлжилсэн зөрүү багатай далд хугарал, этмойд гайморовын хөндийн шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, шанаанд зулгаралт, дээд зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-4/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-7/,

Хохирлын баримтууд /хх-20-31, 66/,

Мөнгө хүлээлцсэн тухай баримт /хх-70/,

О.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, жолоочийн лавлагаа /хх-53/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яарч явж байгаад ийм хэрэг гарсан. Үүнд их гэмшиж байгаа. Хохиролд 500.000 төгрөгийг өгсөн. Хугацаандаа амжаад үлдэгдэл төлбөрөө төлнө” гэж мэдүүлэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Мөнхнасан: “Шүүгдэгчийг хохирлоо хугацаандаа төлөөсэй гэж хүсч байна. Надад хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан. Цаашид миний бие гайгүй байх гэж бодож байна” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж, Их засаг их сургуулийн урд замд Toyota Probox маркийн 35-93 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй, 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч А.Мөнхнасанг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнхнасангийн: “...2017 оны 10 дугаар сарын 15-нд 17 цагийн үед би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Их засаг Их сургуулийн урд зам руу алхаад ортол 35-93 УНӨ улсын дугаартай Пробокс маркийн автомашин урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. Зүүн тойг хугаралтай, хамар хугаралтай, баруун хөмсөг шархтай, оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөншагайгийн: “...Манай нөхөр намайг Нарантуул зах дээр ирж аваад Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн нутаг Их засаг их сургуулийн урд зам түгжрээтэй байсан болохоор манай нөхөр яараад эсрэг урсгал руу ороод урсгал сөрөөд явж байтал замын хойд талаас буюу түгжрээд зогсож байсан машинууд дундаас нэг хүн гарч ирээд машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаартай: Toyota probox маркийн 35-93 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Отгонжаргал овогтой М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Алтангэрэл овогтой Мөнхнасан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №13103 тоот: А.Мөнхнасангийн биед зүүн тойг ясны хөндлөн, сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун хамрын хөндийн гадна хананаас гайморовын хөндийн урд хана, арын хана руу үргэлжилсэн зөрүү багатай далд хугарал, этмойд гайморовын хөндийн шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, шанаанд зулгаралт, дээд зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-36/,

 

   Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-4/,

   Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6/ зэрэг болно.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч О.М нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг “тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1703000010131 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Мөнхнасан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.400.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.М нь 500.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч О.Мээс 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч А.Мөнхнасан нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар О.Мээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас 1.400.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч О.М-ээс 900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Алтангэлийн Мөнхнасан-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар О.М-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД