| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00023/И |
| Дугаар | 312/Шш2025/00103 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/Шш2025/00103
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: **-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох 51,610,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********нь 2024 оны 9 сарын 6-ны өдөр тус банктай 1470098325 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50000000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл төгрөг, зээлийн хүү 361.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. ******** нь 1470098325 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 сарын 6-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 43, зээлийн үлдэгдэл: 50000000 төгрөг, хүү 1602377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8405 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 51610782 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 51,610,782 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** миний бие 2025 оны 01 сарын 15-ны өдөр өөрийн биеэр ******ай очиж уулзсан. *******наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ********д холбогдуулан 51,610,782 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******** нь ********д холбогдуулан 51,610,782 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,004 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********өөс 208,002 төгрөг, төрийн сангаас 208,002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН