| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00046/И |
| Дугаар | 312/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00118
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********-д холбогдох 13,140,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07 сарын 05-ны өдөр 2010109706 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төгрөгийг төлсөн. ******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 85 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 13,140,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *****наас нэхэмжилж байгаа 13,140,370 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 02 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-нд 1,642,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *т холбогдуулан 13,140,370 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-нд 1,642,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***** нь ******т холбогдуулан 13,140,370 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 02 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-нд 1,642,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-нд 1,642,000 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,652 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ос 111,826 төгрөг, төрийн сангаас 111,826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН