Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00127

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********-д холбогдох 4,39,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ********нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар:

1.*** тоот зээл 2024 оны 6 сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 198 хоногийн хүү 45,540 төгрөг + шимтгэл 1.000 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,540 төгрөг, нийт дүн 146,540 төгрөг,

2.******* тоот зээл 2024 оны 6 сарын 22-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 197 хоногийн хүү 45,310 төгрөг + шимтгэл 1.000 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,310 төгрөг, нийт дүн 146,310 төгрөг,

3.****** тоот зээл 2024 оны 6 сарын 22-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 197 хоногийн хүү 45,310 төгрөг + шимтгэл 1.000 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,310 Нийт дүн 146,310 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 136,160 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 439,160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********ын нэхэмжлэлтэй танилцсан. Мини йбие нь 439,160 төгрөгийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь *********д холбогдуулан 439,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 439,160 төгрөгийг 2025 оны 02 сарын 10-нд төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******нь ********д холбогдуулан 439,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 439,160 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 сарын 10-нд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,825 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******аас 6,912 төгрөг, төрийн сангаас 6,912 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН