| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00061/и |
| Дугаар | 189/ШШ2024/00057 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 189/ШШ2024/00057
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,388,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…зээлийн гэрээний үүрэгт 1,388,773 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,388,773 төгрөгийг 3 хувааж 2025 оны 01 сард 463,000 төгрөг, 2025 оны 02 сард 436,000 төгрөг, 2025 оны 03 сард 463,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл зээлийн эрх нээх гэрээний хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хуулбар зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,388,773 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 1,388,773 төгрөгийг 2025 оны 01 сард 463,000 төгрөг, 2025 оны 02 сард 436,000 төгрөг, 2025 оны 03 сард 463,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,170 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,585 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.гаас 18,585 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь::
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,388,773 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б. нь 1,388,773 төгрөгийг 2025 оны 01 сард 463,000 төгрөг, 2025 оны 02 сард 436,000 төгрөг, 2025 оны 03 сард 463,000 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,170 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,585 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.гаас 18,585 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мобифинас ББСБ” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Б. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ