Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 189/ШШ2024/00054

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:*******, *******, өөрийн байранд байрлах, “ ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 02 дугаар хороо, Хангайн *******, *******од  оршин суух, гийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,327,493.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Н.гаас зээлийн гэрээний үүрэгт 13,327,493.04 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 13,327,493.04 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, төлсөн одоо үлдэх 12,327,493.04 төгрөгийг 2024 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 02 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 3 сард 1,887,915.05 төгрөг, 2025 он 4 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 5 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 6 сард 1,887,915.05 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

“*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... 13,327,493.04 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнгээс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 12,327,493.04 төгрөгийг 2024 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 1 сараас 2025 оны 6 сар хүртэл сар бүр 1,887,915.05 төгрөгөөр бүрэн барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний цахим лавлагаа, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, гүйцэтгэх захирлын тушаал, зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,327,493.04 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12,327,493.04 төгрөг болгон багасгасан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага болох 12,327,493.04 төгрөгийг 2024 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 02 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 3 сард 1,887,915.05 төгрөг, 2025 он 4 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 5 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 6 сард 1,887,915.05 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,588 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 122,294 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.гаас 122,294 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,327,493.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 12,327,493.04 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 12,327,493.04 төгрөгийг 2024 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 02 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 3 сард 1,887,915.05 төгрөг, 2025 он 4 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 5 сард 1,887,915.05 төгрөг, 2025 оны 6 сард 1,887,915.05  төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,588  төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 122,294 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.гаас 122,294 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Н. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ