| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00057/и |
| Дугаар | 189/ШШ2024/00058 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 189/ШШ2024/00058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, ******* гудамж, ******* оффис *******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, *******, од оршин суух, *******ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...зээлийн гэрээний үүрэгт 25,620,000 төгрөгийг Ц.гээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ц. нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 25,620,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн.
Нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбах, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь зээлийн гэрээний үүрэгт 25,620,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,050 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.гээс тэмдэгтийн хураамжийн тал хувь 143,025 төгрөгийг, улсын төсвийн данснаас 143,025 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ийн /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 25,620,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,050 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.гээс улсын тэмдэгтийн хураамж 143,025 төгрөгийг, улсын төсвийн данснаас 143,025 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Ц. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ