| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00069/и |
| Дугаар | 189/ШШ2024/00059 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 189/ШШ2024/00059
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,*******, *******ийн өргөн чөлөө ******* байрлах “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,359,289.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…зээлийн гэрээний үүрэгт 8,359,289.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “...8,359,289.94 төгрөгийг 8 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал улсын тэмдэгттийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийг төлөх тухай мэдэгдэл, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлийн тодорхойлт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цалингийн зээлийн суутгал хийх тухай зөвшөөрлийн маягт зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,359,289.94 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,359,289.94 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөгөөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,699 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 74,349.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 74,349.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,359,289.94 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б. нь 8,359,289.94 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,044,911.12 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,699 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 74,349.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 74,349.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч Б. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ