| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00003/И |
| Дугаар | 307/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2025/00111
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 307/ШШ2025/00111 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс: 135/2025/00003/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, тоотод оршин суух, Ц******* овогт Б*******ийн А******* /РД:РЕ8*******/-ийн хүсэлттэй,
Г.Ш*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Г.Ш******* нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,772,000 төгрөгийн мах аваад мөнгийг нь орой нь данс руу хийнэ гэж гэж хэлсэн боловч хийхгүй байгаа тул Г.Ш*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Г.Ш*******ын холбоо барих утас 99802953, түүний ээж 96240074, хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.А******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ш*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.А*******гийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ш*******ын оршин суугаа хаяг тодорхой болсон үндэслэлээр шүүхэд гаргасан Г.Ш*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтээсээ татгалзжээ.
Хүсэлт гаргагч Б.А******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.А******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ш*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид Худалдаа хөгжлийн банк 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 50 хувь болох 35,100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Б.А*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ