Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 189/ШШ2024/00061

 

 

               2024          12            19

                                   189/ШШ2024/00061

            

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:*******,*******,*******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, 1 дүгээр хороо, ******* *******од оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч:*******, 1 дүгээр хороо, ******* *******од оршин суух, *******гийн /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,510,847.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч Ш. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Д., Х. нараас зээлийн гэрээний үүрэгт 14,510,847.04 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д., Х. нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...14,510,847.04 төгрөгийг 10 хувааж 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал улсын тэмдэгттийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Багахангай дүүргийн 01-р хорооны засаг даргын тодорхойлт, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, меморилын баримт, барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, “” ХХК-ийн тодорхойлт, Х.гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Д.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний мэдээлэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, зэрэг нотлох баримтууд, хариуцагч нар нь хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн  банк” ХХК нь хариуцагч Д., Х. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,510,847.04 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Д., Х. нар нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Х. нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,510,847.04 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25 төгрөгөөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,504.23 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 115,252 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д., Х. нараас  115,252.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д., Х. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,510,847.04 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нар нь 14,510,847.04 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оын 3 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,209,237.25  төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,209,237.25 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,504.23 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 115,252 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д., Х. нараас 115,252.23 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Д., Х. нар  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ