Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 189/ШШ2024/00062

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч:*******,*******, өөрийн байранд байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, 02 дугаар хороо, ******* *******од  оршин суух, *******ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,980,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Б.тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,980,816 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 13,980,816 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 670,000 төгрөгийг төлсөн одоо үлдэх 13,310,816 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,980,816 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 13,310,816 төгрөг болгон багасгасан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 13,310,816 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,832 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,416 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.эс 35,416 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,980,816 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 13,310,816 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 13,310,816 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,979 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,832 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,416 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.эс 35,416 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч Б. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ