Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 189/ШШ2024/00060

 

 

              2024            12            17

                        189/ШШ2024/00060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг,  ******* сум, *******, ******* оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* аймаг,  ******* сум, *******, ******* оршин суух, ******* овогт ******* /РД:/,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******, ******* оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, , дугаар гудамж, од байрлах, “” ХХК /РД:/-д холбогдох,

26,100,000 төгрөгийн цалин  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Хариуцагчийн төлөөлөгч Ө.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.*******, Б., Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүх хуралдааны шийдвэрийн дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хандсан. Тус хороо маргааныг шийдвэрлэснийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авч тус хорооны шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар нь Улаанбаатар хотын шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн ажилд 41 залуусын хамт оролцсон. Туслан гүйцэтгэгч болон бусад ажлаар ажиллаж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаанд ажилласан байсан. Хариуцагч тал цалингаа өгөөгүй, нэхэмжлэгч нарт нэг ч төгрөг төлөлгүй хоёр жил чирэгдэл болж байна. Ажилтанд бэлнээр олгосон мөнгө болон шилжүүлсэн төлбөрийн тухай баримтыг хариуцагч өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Ажил олгогч байгууллагаас 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хоёр төрлийн гэрээ нэхэмжлэгч талтай байгуулсан. Ажил олгогч, ажилд орсон хүний хоёр гэрээ байгаа. Уг гэрээний 4.1 дэх хэсгийг үндэслэн Х.*******д 9,000,000 төгрөг, Б.ад 9,000,000 төгрөг, Б.ад 8,100,000 төгрөгийг буюу бүгд 26,100,000 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт ажилтны болон ажил олгогчийн гаргаж өгсөн 2 гэрээ байгаа.  Уг гэрээнүүдийг миний бие хуулийн дагуу харьцуулан, шинжлэн судалсан. Мөн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0018 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудаст хариуцагч эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг 3 сараар хийсэн гэж нотолсон байна. Ажилласан байгууламж нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, хоёр төрлийн гэрээнд ижил бичигдсэн байна. Ямааны махыг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл махны мөнгийг хэсэгчлэн шилжүүлж авсан шилжүүлгийн огноогоор Х.******* нарын ажиллаж байсан хугацааг нотолж байна. “ ХХК”-аас өгсөн цалингийн үлдэгдлийн хуваарьт 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг нотолж байна. Сүүлчийн гаргаж өгсөн материалаас мөн  харагдаж байна. Цалин хөлсний хувьд маргаантай тул тэдгээртэй холбогдох дэлгэрэнгүй тайлан, хөлсний тооцоог дараах байдлаар хийж байна. Үүнд: 2022 оны 1 дүгээр сар 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Х.******* арматурч, өрлөг, мужаан, засал гээд 100,000 төгрөг, нийт 90 хоног гэхэд 9,000,000 төгрөг, Б. арматурч, мужаан, засал 100,000 төгрөг, нийт 90 хоног ажилласан 9,000,000 төгрөг, Б. арматурч, өдрийн цалин 90,000 төгрөг, 90 хоног ажилласан нийт 8,100,000 төгрөгийн нийт 26,100,000 төгрөг байна. Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсэгт гол нөхцөл цалин хөлс тусгаж, гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан байна. Хуулийн дагуу хийгдсэн гэрээ гэж ажилтны гэрээг дүгнэж байна. Гэрээний бус журмаар гаргасан хариуцагчийн гэрээнд Х.******* мужаан, арматурч 70,000 төгрөгөөс 80,000 төгрөг гэж бодвол 6,300,000 төгрөг, Б. арматурч 70,000 төгрөг гэснээр 6,300,000 төгрөг, Б. туслах ажилтан 50,000 төгрөг, 4,500,000 төгрөг гэж тус тус тооцоолсон. Нийт 17,100,000 төгрөг байна. Ажил олгогчийн гэрээний гол нөхцөлд цалин хөлсийг тусгаагүй, гэрээнд байгууллагын тамга дараагүй, гэрээний огноо хуурамч бөгөөд ажил олгогч уг огноогоо нотолж чадаагүй. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчинтэй биш болохыг ажил олгогч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээний бус журмаар цалин хөлсний талаарх саналаа шүүх хуралдаанд гаргасан. Тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдаанд “ ХХК”-ийн захирал Ц.Жамсран  мужаан, арматурч Х.*******д өдрийн 70,000 төгрөгөөс 80,000 төгрөг, арматурч Б.ад өдрийн 70,000 төгрөг, туслах ажилтан Б.ад өдрийн 50,000 төгрөг тус тус олгохоор тохирсон гэж нотолсон. Нийт хоёр гэрээний нийлбэр 43,200,000 төгрөг, дундаж 21,600,000 төгрөг болж байна. Дээрх хоёр талын саналыг нэгтгэн тооцож цалин хөлсний дундаж бүгд дүн 480,000 төгрөг өдрийн 80,000 төгрөг, 80,000 төгрөгийг ажилласан 90 хоногт тооцооход 7,200,000 төгрөг болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт зааснаар ажил, амралтын цаг тодорхойлсон, 7,200,000 төгрөгөөр нэг сард гэж тооцоход 3 хүнд 21,600,000 төгрөгийн тооцоог нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан тус бүр сарын 7,200,000 төгрөгийн цалин хөлс нь адил хэмжээгээр тооцсон, талууд цалин хөлсний тал дээр маргаантай хоёр өөр гэрээтэй тул дунджаар нэхэмжлэлийн шаардлага 26,100,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг баяр ёслолын өдөр, нийгмийн даатгалын төлбөр зэрэг тохиолдлын шинжтэй зүйл гэж тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн цалин хөлс тооцох зарчмын 102.1 дэх хэсэгт цалин хөлсний хэмжээг тогтооход ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байна, 102.1.5 дахь хэсэгт цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх заалтыг үндэслэсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үүргээ зөрчиж, 2 жилийн хугацаанд цалин олгоогүй зэргийг тооцоолон 21,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “” ХХК хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 6,232,000 төгрөг төлнө. Ажилд орсон он сар зөрүүтэй байна. Би үүнийг ирцийн бүртгэл, ХАБ-ын бүртгэл зэргээр нотолж байна. 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэл хийгдсэн байна. Цалингийн бүртгэлд 2022 оны 1 дүгээр сард 3 хоног бодогдсон байна. Цалингийн хэмжээ 100,000 төгрөг байгаагүй. Дундажаар 80,000 төгрөг болгоно гэх асуудал ярьж байна, тийм зүйл байхгүй. Тухайн үед туслах ажилтны цалин 50,000 төгрөг, арматурч 70,000 төгрөг, мужаан 80,000 төгрөгийн цалинтай байсан. Б.ын хувьд арматурчаар ажилд орсон. Гранд маршал дээр ажиллаж байх хугацаанд бүгд туслах ажилтнаар 50,000 төгрөгөөр цалинжиж байсан. Төв цэвэрлэх байгууламж дээр ирснээс хойш Б. 70,000 төгрөгийн цалинтай, Б. анхнаасаа туслах тул 50,000 төгрөгийн цалинтай ажилласан. Х.*******ы хувьд туслахаар ажиллаж байгаад сүүлд арматурч болон цалин 70,000 төгрөг болсон байгаа нь цалингийн хүснэгтэд харагдана. Бүтэн гурван сар, 90 хоног ажилласан гэж ярьж байна. Манай байгууллагад 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл харьяа ажилласан. Бүгдэд нь ажилласан гэж тооцоолоход 66 хоног ажилласан, 2 дугаар сар 28 хоногтой. 3 дугаар сар 31 хоногтой, 3 дугаар сард Наурызын баяр болж казах ажилчдыг 2 хоног амраасан. Нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ажил хаяж яваад цагийн бүртгэлээ хараад авсан мөнгөө тооцоолоод 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үлдэгдэл цалинг тооцоо нийлүүлэн гарын үсэг зурж тооцоо бодсон. Нэхэмжлэгч тал хуурамчаар гэрээ үйлдсэн. Манай зүгээс зориуд хуурамчаар гэрээ үйлдэнэ гэж байхгүй. Би хараасай гэж бодоод н.Эркембек гэх хүний гэрээг шүүх хуралдаанд авчирсан. Манай байгууллага цалингийн хэмжээг ажилтнуудаар өөрөөр нь бөглүүлдэг. Гэрээний эхний нүүрийг сольсон байх боломжтой, хамгийн арын хэсэгт гарын үсэг, тамга байдаг. Бид хуурамчаар цалин, гэрээг үйлдэнэ гэж байхгүй. Нэхэмжлэгч нар тооцоо нийлээд гарын үсгээ зурсан байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хууль бус гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн жилдээ байгаагүй цалингийн хэмжээг нэхэмжилж байна. Төв цэвэрлэх байгууламжид 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллага ажил хийж эхэлсэн. Бид 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэрийг нь ч мэдэхгүй хүмүүстэй гэрээ хийгээгүй. Гэрээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагад хандана. Ажилласан 90 хоног, 3 сарын хугацаа гэж байна, 66 хоног уг байгууллагад харьяалагдахад 66 хоногт ажилладаггүй. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд нэхэмжлэгч нар ажлаас гарахдаа тооцоо нийлээд гарын үсгээ зурж, цалингийн үлдэгдлээ баталгаажуулаад явсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 6,232,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч харьцуулалт гэж гаргасан, өөрийн хийсэн харьцуулалтыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судалсан. Уг баримтыг албан ёсны эрхтэй шинжээч харьцуулалт хийх ёстой, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч биш юм гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-4-14/, хөдөлмөрийн гэрээ хуулийн шаардлага хангасан буюу хүчинтэй эсэхийг шинжлэн судалсан байдал Х.гийн тайлбар, санал хүсэлт зэрэг баримтуудыг,

Хариуцагч тайлбар, татгалзалтай холбогдуулан улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө.ийн цахим үнэмлэхний хуулбар, “” ХХК-ийн 28 дугаартай түр ажилтаны цалингийн хэмжээг тогтоох тухай тушаалын хуулбар, цалингийн тооцооллууд зэрэг баримтуудыг,

          Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024.11.07-ны өдрийн 189/ШЗ2024/00214 дугаартай шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн баримтууд /хх-31-116/, хариуцагчийн талын хүсэлтээр баримтад үзлэг хийсэн баримтуудыг хавтаст хэрэгт шүүхийн журмаар бүрдүүлж хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.*******, Б., Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан цалин 26,100,000 төгрөг   гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 21,600,000 төгрөг болгож багасгажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.*******д 9,000,000 төгрөг, Б.ад 9,000,000 төгрөг, Б.ад 8,100,000 төгрөгийн цалин гэж,

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас Х.*******д 1,227,000 төгрөг, Б.ад 2,745,000 төгрөг, Б.ад 2,226,000 төгрөг  төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “” ХХК-иас нэхэмжлэгч Х.*******д 1,227,000 төгрөг, Б.ад 2,745,000 төгрөг, Б.ад 2,226,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,402,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 189/ШЗ2024/00169 дугаар захирамжаар талуудын өгсөн хөдөлмөрийн гэрээ илт зөрүүтэй, эргэлзээтэй баримтуудыг үнэлэх боломжгүй гэж үзэж, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх боломжтой, уг маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхээ хэрэгжүүлээгүй  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх/108-111/,

Нэхэмжлэгч тал нь Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооноос “талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгож, шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлэх талаар дурджээ. /хх-4-13/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасныг нэхэмжлэгч тал хэрэгжүүлж, урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 189/ШЗ2024/00169 дүгээр захирамжид заасан хөдөлмөрийн гэрээний талаарх зөрчлийг арилган нотлох үүргээ хэрэгжүүлээгүй боловч ажил олгогч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан ба хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээнд хавсаргаж өгсөн ХХК-ийн ажилтны анкетны хувь хүний талаарх мэдээлэл гэсэн хэсэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Х.*******, Б. нар гарын үсгээ зурсан.

Мөн  түр хугацаанд “” ХХК-д нэхэмжлэгч нар туслах, арматурч зэрэг ажлыг гүйцэтгэн ажиллаж байсан нь цалингийн тооцооллын хүснэгт, ХАБ, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны  дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч “” ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай түр ажилтны цалингийн хэмжээг тогтоох тухай тушаалд: Мужаан 80,000 төгрөг, арматурч 70,000 төгрөг, туслах ажилтан 50,000 төгрөг байхаар тогтоосон, мөн төв цэвэрлэх байгууламжийн туслах, арматурч Х.*******ы үндсэн цалин 1,550,000 төгрөг, ажилласан хоног 3, гарт олгох нийт цалин 1,169,400 төгрөг, туслах Б.ын үндсэн цалин 1,550,000 төгрөг ажилласан хоног 3, гарт олгох нийт цалин 1,155,000 төгрөг, арматурч Б. үндсэн цалин 1,550,000 төгрөг, ажилласан хоног 3, гарт олгох цалин 1,771,500 төгрөг гэх 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн  цалингийн тооцоолол гарсан, нэхэмжлэгч нар нэг өдрийн 100,000 төгрөгийн цалинтай ажилласан ч цалин огт олгоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэг хүлээдэг, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй”  гэж заасан байна.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн цалингийн үлдэгдлийг өгөх 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуваарьт Х.*******ы цалингийн үлдэгдэл 1,227,000 төгрөг, Б.ын цалингийн үлдэгдэл 2,226,000 төгрөг, Б.ын цалингийн үлдэгдэл 2,745,000 төгрөг байхаар тооцож, нэхэмжлэгч нар нь хүлээн зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурсан,  нийт 6,232,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч уг хуваарийн дагуу шүүхээс тооцоход 1,227,000+2,226,000+2,745,000=6,198,000 төгрөг болж байна./хх-61-64/ Мөн Х.*******д өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтод “” ХХК-д ажиллаж байсан Х.*******д ...Pruis маркийн автомашиныг 12 сая төгрөгт бодож өгөх болно гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч тайлбараа өөрөө нотолж, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаа, цалингийн хэмжээ зөрүүтэй хөдөлмөрийн гэрээ, хэрэгт өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар судалсан байдал /хх16-23/, нэхэмжлэгч нарын гранд маршал хотхон гэх цалингийн тооцоолол зэргийг шүүх үнэлэх боломжгүй байна. /хх-138-140/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас    Х.*******д 1,227,000 төгрөг, Б.ад 2,745,000 төгрөг, Б.ад 2,226,000 төгрөгийн цалинг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,402,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,595 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас нэхэмжлэгч нарт олгосон дүнгийн хэмжээгээр нийт 114,118 төгрөгийг гаргуулж олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ