| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00019/И |
| Дугаар | 320/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 320/ШШ2025/00082
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 320/ШШ2025/00082 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2025/00019/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Б ХХК нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т ,
Хариуцагч: А.Г-д холбогдох үндсэн зээл 1,375,839.22 төгрөг, зээлийн хүү 832,843.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,547,06 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 238,100 төгрөг, нийт 2,619,329.76 (хоёр сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун хорин есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Г нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 48001600403 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Galaxy А54 маркийн гар утсыг барьцаалж, тус ББСБ-аас 24 сарын хугацаатай 1,500,000 төгрөгийг нэг сарын 3.3% хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.7 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч А.Г гаас барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,375,839.22 төгрөг, зээлийн хүү 832,843.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,547.06 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 238,100 төгрөг буюу нийт 2,619,329.76 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 56,860 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд: А.Г би А.Г гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Б ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,619,329.76 (хоёр сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун хорин есөн мянга далан зургаан мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.Г д холбогдуулан үндсэн зээл 1,375,839.22 төгрөг, зээлийн хүү 832,843.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,547,06 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 238,100 төгрөг, нийт 2,619,329.76 (хоёр сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун хорин есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул хариуцагч А.Г гаас нэхэмжлэлийн шаардлага 2,619,329.76 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 56,859 төгрөгийн тал хувь 28,429.5 төгрөгийг, улсын орлогоос тал хувь 28,429.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 28430.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г д холбогдох үндсэн зээл 1,375,839.22 төгрөг, зээлийн хүү 832,843.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,547,06 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 238,100 төгрөг, нийт 2,619,329.76 (хоёр сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун хорин есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч А.Г гаас 28,429.5 төгрөгийг, улсын орлогоос 28430.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА