Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00086

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00086

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2025/00004/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х ,

Хариуцагч: Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х газрын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.М нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, түүнд 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.

Гэвч Б.М нь зээлийн төлбөрөөс огт төлөөгүй байна.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжпэг олгох гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг Б.М ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд: Миний бие Б.М нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Энэ хугацаанд цалин санхүүгийн байдлаасаа өөрийн боломжоор хувааж хийж байна.

Жич: 3 дугаар сарын цалингаас эхлэн сар бүр 500,000 төгрөг хийх боломжтой. гэх хариу тайлбарыг,

Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие Э.Х нь Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.

Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэнийн дагуу зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х газрын нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Б.М ийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгч Х газрын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М ээс нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Х газрын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.М ээс улсын тэмдэгтийн хураамж 47,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА