| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00536/И |
| Дугаар | 311/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00019
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............... оршин суух ...........ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ............ багт оршин суух иргэн ......... холбогдох,
18,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
...миний бие нь ...........тай 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эр, эм нийлсэн 80 толгой хонь буюу нийт 16,600,000 төгрөгөөр бодож 2 сарын хугацаатай зээлээр өгснийг аваад явсан. Үүнийхээ оронд надад халтар манан хөөрөг үлдээсэн. Бидэнд мөнгө хэрэг болж ........... болон эхнэр ......... рүү залгаж 9,000,000 төгрөгийн хэрэгцээ байна гэсэн мөнгөгүй байна, та өөрөө аргалаарай гэсэн. Би тэгвэл та хоёрыг мөнгө өгтөл 9,000,000 төгрөг банкнаас зээлж байх уу, хүүг нь та хоёр төлөөрэй гэхэд Тэгье та банкнаасаа мөнгөө ав гэсэн. Одоо хүртэл мөнгө өгөхгүй бид хоёр банкны хүү төлөөд явж байна. Хөөрөгөө зарж байгаад мөнгийг чинь өгье гээд хөөргөө авсан.
Иймд иргэн ........... зээлээр авсан 80 толгой хонь буюу нийт 16,600,000 төгрөгийг өгөхгүй байгаа. Миний данснаас 9,000,000 төгрөгийн хүү 1,500,000 төгрөгийг банк татсан байна. Нийт 16,600,000 төгрөг банкны зээлийн хүүнд татсан 1,500,000 төгрөг нийт-18,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........... нь хариуцагч .......... холбогдуулан 18,100,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ......... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ............. нь .......... нэхэмжилсэн 18,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч .........ын нэхэмжилсэн 18,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ......... бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............аас 124,225 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 124,225 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 248,450 төгрөгийг нэхэмжлэгч ..........ад олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлтэй .........д холбогдох 18,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ............... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........аас 124,225 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 124,225 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 248,450 төгрөгийг нэхэмжлэгч ..........ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ