| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01910/И |
| Дугаар | 307/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/00063
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01910/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******** дугаар хороо, *******ын талбай-********, ******* ******* барилгын ******** давхар,******** тоот хаягт оршин байх “******* ******* *******” ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,488,529.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
З.******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай тоот “Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ”, тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “******* ”-д хүсэлт илгээн 1,370,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. “******* ”-д зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 256,992.8 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч З.******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.5.2-т заасныг үндэслэн үндсэн зээл 1,370,000 төгрөг, зээлийн хүү 1,118,529.73 төгрөг, нийт 2,488,529.73 төгрөг төлж барагдуулах ёстой байна.
Иймд З.*******аас 2,488,529.73 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
З.******* би “******* ******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 2,488,529 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч З.*******т холбогдуулан 2,488,529.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь “******* ******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 2,488,529.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж заасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, З.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч З.******* нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 2,488,529.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, З.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,767 төгрөгөөс 27,383.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 27,383.5 төгрөг, хариуцагч З.*******аас 27,383.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ