Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 хэргийн индекс 135/2024/01904/И

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тоосго шохойн үйлдвэрт тоног төхөөрөмжийн слесариар ажиллаж эхлэн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Гэвч ажлаас гарсан тушаал бичигдээгүйгээс одоо тэтгэвэр тогтоолгоход 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01 хүртэл ажилласан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан *******ээс гэрчийн мэдүүлэг авч, ажилд орсон тушаалд үндэслэн миний ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

Мөн 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шинээр ашиглалтад орсон ДКВР уурын зууханд тоног төхөөрөмж, сантехникийн слесариар 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан боловч ажлаас гарсан тушаал мөн бичигдээгүй.

Иймд ажилд орсон тушаал, тухайн үед хамт ажиллаж байсан гэрчийн мэдүүлэгт үндэслэн Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо сүүний сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан хугацаа, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ДКВР уурын зууханд тоног төхөөрөмж, сантехникийн слесариар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******  аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа социалист хөдөлмөрийн тоосго шохойн үйлдвэрийн захиргааны даргын 1985 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа *******-ын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******** дүгээр “Ажилчдыг гэрээгээр ажиллуулах тухай” тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “Ажилд томилох тухай” тушаал, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.Бд олгосон баярын бичгийг ирүүлсэн. 

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч *******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт болон хаягийн хуудаст өөрийн мэдээллийг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг, ****** аймгийн Нийгмийн даатгалын газраас *******ын 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагааг, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас *******ын 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоосго шохойн үйлдвэрт, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ДКВР уурын зууханд ажиллаж байх үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тушаал, цагийн бүртгэл, байгууллагын болон бусад цуглааны бүртгэл, цалингийн нэгтгэлийг нотлох баримтаар гаргуулсан.

*******, Ч.Б, нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Ж.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоосго шохойн үйлдвэрт тоног төхөөрөмжийн слесариар, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо сүүний сангийн аж ахуйд, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шинээр ашиглалтад орсон ДКВР уурын зууханд тоног төхөөрөмж, сантехникийн слесариар 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан боловч ажлаас гарсан тушаал бичигдээгүйгээс дээрх хугацаанд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хүсэлт гаргагч Ж.******* нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа социалист хөдөлмөрийн тоосго шохойн үйлдвэрт 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа социалист хөдөлмөрийн тоосго шохойн үйлдвэрийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай тушаал”, 1985 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 115 дугаартай “Тамирчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал”, гэрч *******ийн “...Би тоосго шохойн үйлдвэрт 1983 онд цахилгаанчнаар ажилд орж, 1987 онд Улсын багшийн дээд сургуульд биеийн тамирын багшаар суралцах гэж явсан. Сургуулиа төгсөөд тасралтгүй багшаар ажилласан. Ж.******* нь тоосго шохойн үйлдвэрт 1985 оны үед засварчнаар ажилд орсон. Ж.******* тоосго шатааж, талбайд гаргадаг ажил хийдэг байсан. Маш өндөр температуртай орчинд ажилладаг байсан. Би 1987 онд сургуульд суралцахаар явсан учраас *******ыг хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

6. Мөн хүсэлт гаргагч Ж.******* нь Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар, Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйн ДКВР зууханд 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан болох нь Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ********  дугаартай “Ажилчдыг гэрээгээр ажиллуулах тухай” тушаал, гэрч Ч.Бат-Эрдэнийн “...Миний бие 1986 онд Улаанбаатар хотоос ********  аймагт шилжин ирсэн. ******** жимс ногооны дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар анх ажилд орсон. 1987 онд Орхоны дулааны станц ашиглалтад ороход би тоноглолын засварчнаар ажилд орж, 2004 онд тус байгууллага нь татан буугдсан. Ж.******* нь Сангийн аж ахуйн уурын зууханд ажиллаж байсан. 1987 онд Орхон дулааны станц ашиглалтад ороход Сангийн аж ахуйн уурын зуухны ажилчид шилжин ажилласан. Ж.******* нь тус байгууллагад тоноглолын засварчнаар ажилд орж, 1994 оны 10, 11 сарын үед ажлаасаа гарсан.” гэх мэдүүлэг, гэрч ын “...Би 1982 онд Дарханы дугаар ангид цэрэгт татагдаж ирсэн. 1985 онд цэргээс халагдаж, 1986 онд Орхон, жимс ногооны дулааны станцын уурын зууханд галчаар хамт ажиллаж байсан. *******ыг хэдэн онд ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч *******ыг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа социалист хөдөлмөрийн тоосго шохойн үйлдвэрт 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ДКВР зуухны тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.

 

Харин, гэрч Ч.Бат-Эрдэнийн зүгээс “...Ж.******* нь тус байгууллагад тоноглолын засварчнаар ажилд орж, 1994 оны 10, 11 сарын үед ажлаасаа гарсан...” гэж мэдүүлсэн боловч гэрч Ч.Бат-Эрдэнийг Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйд 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хүсэлт гаргагч *******ын Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйн ДКВР зуухны тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан хугацааг гэрч Ч.Бат-Эрдэнийг “Үйлдвэрийн тэргүүний мастер” цол тэмдгээр шагнасан 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа социалист хөдөлмөрийн тоосго шохойн үйлдвэрт 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, Хөдөө аж ахуйн яамны харьяа голын жимс ногоо, сүүний сангийн аж ахуйн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ДКВР зуухны тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХЦЭЦЭГ