| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00676/И |
| Дугаар | 314/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 314/ШШ2025/00020
| 2025 01 13 | 314/ШШ2025/00020 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ................ дугаар баг, Рашаант, 330-33 тоотод оршин суух, Т..................н Б...................д холбогдох
“4,102,053 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо 7103309131 тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2022-04-08-ны өдөр, 7103328507 тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2022-04-10-ны өдөр, гэрээ дуусгавар болох огноо 7103309131 тоот “Цахим зээлийн гэрээ” 2024-03-26-ны өдөр, 7103328507 тоот ”Цахим зээлийн гэрээ” 2024-04-01-ны өдөр, зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 432,381 төгрөг, 7103309131 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 133,289 төгрөг, хүү 72,925 төгрөг, нийт 206,214 төгрөг, 7103328507 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 141,957 төгрөг, хүү 84,210 төгрөг, нийт 226,167 төгрөг, зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо 7103309131 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 7103328507 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103309131 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,952,666 төгрөг, 7103328507 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,140,887 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 4,102,053 төгрөгийг хариуцагч Т..................н Б.................с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 4,538,522 төгрөгийг “............................” ХХК-ийн зээлийнхээ 4,102,053 төгрөгийн эргэн төлөлтийг 5 хувааж төлөх боломжтой. 2025 оны 01 дүгээр сарын 30-нд 502,053 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-нд 1,100,000 төгрөгийг төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...................” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б................ /..................-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлттэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...................” ХХК нь хариуцагч Т.Б...................д холбогдуулан “4,102,053 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б................ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Б.......................д холбогдох “4,102,053 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,584 төгрөгийн тавин хувь болох 40,292 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 40,292 төгрөг, хариуцагч Н.Б................с 40,292 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА